П.Эрдэнэзаан: Аав минь хүүгээрээ бахархсан байх

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

П.Эрдэнэзаан: Аав минь хүүгээрээ бахархсан байх

П.Эрдэнэзаан: Аав минь хүүгээрээ бахархсан байх

Жүжигчин П.Эрдэнэзааныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. 1994 оноос хойш тайзан дээр “амьдарч” буй түүнийг Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаахад олон үзэгч баярласан. Тэгвэл түүнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас  Гавьяат жүжигчин цол хүртэх болсон тухай мэдээг утсаар дуулгахад П.Эрдэнэзаан дүүгийнхээ хурим дээр байж таарчээ.

Тэрбээр  “Сэтгэл их хөдөлсөн. “Би юу хийж, бүтээсэн учраас энэ цолыг хүртэж байгаа билээ” гэж боддог юм билээ. Бас эмээсэн. Би 1994 оноос тайзан дээр тасралтгүй ажиллажээ. Урдах ажлаа чанартай хийхийг эрмэлзэж байсан болохоос биш, гавьяа шагнал хүртчих юм сан гэж бодож яваагүй. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай хоёртойгоо “Маск” продакшнаа байгуулаад 12 жил өнгөрсөн байна. Үзэгчдийн талархал хүлээсэн хамт олон бий болгож, хийсэн уран бүтээлүүдийг минь хүмүүс ярьж байгаад бид баярладаг. Шагналаа авчхаад гарч ирэхэд Сүхбаатарын талбайд урлагийнхан төдийгүй олон хүн цуглаж, баяр хүргэхэд үнэхээр сайхан санагдсан. Ээж минь амьд байсан бол их баярлах байсан даа гэж бодогдож, хоолой зангираад л. Аав минь хүүгээрээ бахархсан байх” хэмээн  нэгэн ярилцлагад дурджээ.

Сонирхуулахад, “Маск” продакшн “Соёлын довтолгоо” нэртэй түүхэн уран сайхны киноныхоо зураг авалтыг өнгөрсөн зун хийж дуусгасан бөгөөд ирэх оны эхний сард үзэгчдийн хүртээл болох  юм байна.  Тус кино нь “Маск” продакшны хоёр дахь бүрэн хэмжээний  уран сайхны кино юм.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж