Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй байсан | News.MN

Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй байсан

Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй байсан

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн анх удаагаа мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг талийгаачийн аав болон өмгөөлөгч нь хийлээ. Түүний өмгөөлөгчийн яриаг ЭНД дарж үзнэ үү.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр архичин, архи уудаг байсан хэмээн ярих боллоо. Би өөрөө төрийн албанд 40 орчим жил ажилласан. Би өөрөө ч, хүүгээ ч архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн. Сүүлийн үед хэрэг гарах өдөр миний хүүг хамт архи уусан гэж мэдээлж байгаад их харамсч байна” гэсэн юм.

Үүний дараа талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Уучлаарай. Өнгөрсөн хугацаанд бидэнд маш хүнд өдрүүд болж өнгөрлөө. Миний бие зэвсэгт хүчний салбарт насаараа ажиллаж, цэргийн тэтгэвэртээ гарсан хүн байна. Миний хайртай дүү төрийн яамны үүдэнд, төрийн яамны даргын гарт амиа алдсан. Миний дүүг тухайн өдөр яамны гурван давхрын өрөөнд Б.Махбал нарын хүмүүс өрөөндөө дуудаж, амь насыг нь санаатайгаар хөнөөсөн” хэмээгээд талийгаач Т.Гомбосүрэнгийн гар утасны бичлэгийг сонсгосон юм.

УТАСНЫ БИЧЛЭГ: ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ТАЛИЙГААЧИЙГ Б.МАХБАЛЫН ӨРӨӨНД ДУУДСАН ЯРИАНЫ БИЧЛЭГ

  • Хэрэг гарах үед байсан хүн: Яасан бэ та, хаачсан бэ
  • Талийгаач-Чи хаана байгаа юм бэ
  • Хэрэг гарах үед байсан хүн:Би Махбал даргын өрөөнд байна.
  • Талийгаач-За яваад оръё

Бичлэгийг сонсгосны дараа талийгаачийг авга ах “2018 хоёрдугаар сараас хойш миний дүүгийн ажлыг авахаар улайран, санаархаж байжээ.  Түүний оронд өөр хүнийг томилох санал ирүүлж, Ш.Дорждагва гэх хүнийг томилохоор санал болгож байсан. Гэвч АТГ-аас энэ хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Аймшигтай хэрэг гарсны дараа дүүгийнхээ өрөөнд ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь сандал дээр өлгөөтэй, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна” гэсэн юм.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч “Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарим нэг тодруулах зүйлийг ярьж байсан. Энэ хэргийг мэдээлэхдээ талийгаачийг хамт архидан согтуурсан гэх мэдээллийг өгч байна. Энэ хэрэг гарснаас хойш 14 цагийн дараагаас Цагдаагийн газраас албан тушаалын хэрэг биш гэдгийг тогтоосон гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг гарсан талаарх эцсийн мэдээлэл одоо ч гараагүй байна. Одоо үйлчилж байгаа хуулиар хэрэг гарсан талаар дүгнэлт гарсныг ярих ганц хүн нь прокурор. Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч ярих эрх байхгүй. Тэд хэрэг гарсан өдөр талийгаачийг хамтран архи уусан гэдгийг хэлсэн байгаа нь өөрөө хэн нэгний ашиг сонирхол байж магадгүй гэж өмгөөлөгчийн хувьд хардаж байна. Мөн гар утасны бичлэгт дурдсан талийгаачийг өрөөнөөс нь дуудаж, Б.Махбалын өрөөнд оруулсан, мөн талийгаач ажлаа хийгээд өрөөнд сууж байсан гэдгийг нь нотлох баримтууд юм. Мөн улс төрийн албаны шинэ зууны хэлмэгдүүлэлт гэж ар гэрийнхэн нь хэлж байгаатай өмгөөлөгчийн хувьд санал нэгдэж байна. Засгийн газар солигдсоны дараа яамны удирдах албаныхан солигддог нь хэвийн зүйл болсон. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох нь хууль бус үйлдэлтэй холбоотой байгаа учраас хуйвалдаантай зүйл болсон гэж үзэж байна” гэлээ.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, September 25, 2018

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-26 64.119.19.192

Amiig amiar solimoor baina. Mahbal gej hargis aluurchin ugiin hertsgii dogshin, Darhanii tsagdaad baihdaa mash ikh humuusiig hohirooj zobooj yavsan gedeg. Uheesei uhliin muugaar....

Zohion baiguulttai allaga 2018-09-26 103.57.92.176

tulhuur sandal deer ulguutui baih uu? pidjakna geech aytaihan survaljlaga beldej bgan bol ug useg utga zuigee zasaaach. \nHoorondoo yrisan yrian deer yu ged hudlaa biched bgnbe\nTa chine yachvaa bid nar hulegeed bnashdee gj helsenshdee henii uruunduu gej 2 udaa asuuj bsn shuu bur\neruul hun tgej utsaar yridg yum malnuudaaa

Хөх чоно 2018-09-26 202.72.245.122

Энэ бол 60 тэрбумын гэх хэрэг төрийн албыг хэрхэн ялзруулан цусанд умбуулж байгааг харуулсан ноцтой факт. Үүний төлөө Миеэ үгцроход ч багадна

Хөх чоно 2018-09-26 202.72.245.122

Энэ бол цэвэр 60 тэрбумын гэх хэрэг төрийн албыг хэрхэн ялзруулж байгааг харуулсан ноцтой факт. Энэ хэргийн төлөө Миеэ огцрох хэрэгтэй

Anhgerel 2018-09-26 203.91.115.40

Mahbal araatang ysiin tsaital shorond horih heregtei. muu nowshig. taliigaach maan saihan setgeltei shudraga hun bsan yumsan hunii sain ni ywaad muu ni uldeh yum daa

Зочин 2018-09-26 65.214.33.201

Hen ni Gombosuren, hen ni makhbal um byy med... pic door ni tailbar zaabal hamt yabah estoi shyly dee..... USA

Зочин 2018-09-26 202.55.191.42

Bolj bna sain temts muusain aluurchidtai

uuriintuya 2018-09-26 66.181.191.233

hervee erunhiilugch battulga guai tanii hun mahbal bgaad tanii hiisen zuil bol judo hesej hudlaa tsarailj yvsananaas erthen ogtsor!!! taniig mongold hiih yumtai hun gej bi l lav songoson. chadahgui bol naimaagaa higeed yv!!!!!

Зочин 2018-09-26 103.229.122.4

Тер дампуурч, шуух ялзарч, улс доройтсон байна!!!

mgl 2018-09-26 202.9.43.236

Маш сайн хөөцөлдөж байж учир нь олдох байх даа. Малайзад болсон хэргийг санаж байна уу, тэрүүн шиг тууштай явах хэрэгтэй.

ХБаттулга ын төмөр замын луйварийг шалгаж байсан залуу гэх шив 2018-09-26 175.38.117.60

Zahialagch n said asan BatErdene bolon jonhuu nar gev uu? Manai eronhiilogch udahgui mahbaliigaa tseverhen sugalaad avchih bizde? Yal zavshina harj l baigaarai

S 2018-09-26 202.9.43.65

Энэ сайт ямар ч сонирхолгуй болжээ мэдээ унших гэж мэдээний сацт руу ордог болохоос зураг узэх гэж ордоггуй юм шуу дээ монгол ялначуудад зориулаад зурган мэдээтэй ком кс сайт болциймуу

Зочин 2018-09-26 202.9.42.215

Хайран сайхан залуу...

gdgd 2018-09-26 66.181.161.16

gerchuudiin amiig barij baigaag shatnii uruu unasan bolgood jenko udahgu gargaad avchih bailgui de

Зочин 2018-09-26 43.228.131.229

Шатны уруу унасан гэж хэрэг хаадаг шалгарсан арга бдг бололтой. Аавыг минь алсан хүмүүс тодорхой байхад яг ингэж хэргийг нь хаасан. Олон ч ийм тохиолдол сонсож байсан даа. Аймшигтай

Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!! 2018-09-26 66.181.167.194

Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

хүрэлтулга 2018-09-26 66.181.161.16

женко жаахан намжааж байгаад сугалаад авчих байлгүй дэ \nгэрчүүдийн амыг нь барьж байгаад шатны уруу бүдэрч унасан болгох байлгүй

Зочин 2018-09-26 119.40.98.162

Haramsaltai Maxbal n Jenkogiin hun gehiin yadiin boldoo ter n

Бид нэгл үндэстэн 2018-09-26 202.70.33.242

Цөөхөн монголчууд бид одоо л үнэнийг ойлгодог болж байна, Маш зөв шүү,

Сүхбаатар 2018-09-26 64.119.22.133

Алуурчин хэргээс мултрахын тулд элдэв арга хэрэглэнэ шүү. Сайн өмгөөлөгч авч нотлох баримтаа сайн цуглуулж шүүх хуралд орохгүй бол хэлмэгдэж үхсэн нь хохь болж хүн алсан хүн зүгээр уснаас хуурай гарч мэднэ шүү.Сайн анхаарч шударга ёсыг мэдрүүлэх хэрэгтэй.

Зочин 2018-09-26 122.201.31.100

Махбал хөгийн амьтан хүн алсан юм чинь одоо элдэв зүйл ярилгүй ялаа эдэлж, цаазаар авахуулах хэрэгтэй.

Залуу 2018-09-26 202.126.89.101

Хайран сайхан залуу, хогийн амьтадын гарт үрэгджээ

Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!! 2018-09-26 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махба

Санал нэг байна 2018-09-26 66.181.180.102

Ингэж үнэн төрхийг харуулсан сэтгэгдэл бичдаг хүн байгаад талархаж байна. Худлыг үнэн болгож ПИАРдах, шудрага талдаа голч нэгнээ харлуулах үлгэрийг сонгуулиас сонгууль дамжуулан хар пиараар будаж зогсоо зайгүй л нийгмийн хар масст хүргэж үнэн гэж итгүүлдэг аргыг бид мэддэг болсоон. Энэ мэхэнд хууртахгүй болсоон. МоАХ-ны тэргүүнд хэлэх байна

Санал нэг байна 2018-09-26 66.181.180.102

Ингэж үнэн төрхийг харуулсан сэтгэгдэл бичдаг хүн байгаад талархаж байна. Худлыг үнэн болгож ПИАРдах, шудрага талдаа голч нэгнээ харлуулах үлгэрийг сонгуулиас сонгууль дамжуулан хар пиараар будаж зогсоо зайгүй л нийгмийн хар масст хүргэж үнэн гэж итгүүлдэг аргыг бид мэддэг болсоон. Энэ мэхэнд хууртахгүй болсоон. МоАХ-ны тэргүүнд хэлэх байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж