Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана

Япончууд 2, Өмнөд Солонгосчууд 6 дахь алтан медалиа хүртлээ

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн дэлхийн аваргын эмэгтэй -78 кг болон -100 кг-н медалийн эзэд тодорлоо. Энэ өдөр Япончуудаас эмэгтэй -78 кг-н жинд барилдсан Ш.Хамада Нидерландын бөх Г.Стинхуисыг ялж дэлхийн аваргаас анхны медалиа хүртэхдээ алтан медаль зүүв. Мөн эрэгтэй -100 кг-н жинд Жакарта-2018 Азийн наадмын мөнгө, энэ оны Парисын их дуулгын мөнгө, Хөххотын гранпри тэмцээний аварга БНСУ-ын тамирчин Чо Гу-Хам түрүүлж дэлхийгээс анхны медалиа хүртэхдээ алтан медаль зүүсэн. Шинэхэн дэлхийн аварга 2015 оны дэлхийн аваргад хэсэгтээ Японы Р.Хагад хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан бол 3 жилийн дараа дэлхийгээс медаль хүртэж байна.

Тэмцээний зургаа дахь өдөр манай улсаас эмэгтэй -78 кг-д тамирчин барилдаагүй бол -100 кг-н жинд Жакарта-2018 Азийн наадмын хүрэл, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт, Риогийн олимпийн шагналт байрын эзэн ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Л.Отгонбаатар хэсгийн аварга болоод хагас шигшээд Гүржийн В.Липартелианид базаригаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы А.Волфыг иппон буулган авснаар дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн.

  • Алт: БНСУ Чо Гу-Хам
  • Мөнгө: Гүрж В.Липартелиани
  • Хүрэл: МОНГОЛ Л.ОТГОНБААТАР, ОХУ И.Илясов

Эмэгтэй -78 кг-н жинд Японы Ш.Хамада жингийнхээ шилдгүүдийг унагаж анх удаагаа дэлхий аваргаас медаль хүртлээ. Тэр С хэсгээс гарч ирсэн бөгөөд түүнд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх ёстой өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэлтэй Британи арлын н.Поуэл Словений К.Апотекарт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Хүчтэй өрсөлдөгч нь өмнөх даваанд нь бүдэрсэн тул Японы Ш.Хамада итгэл төгс хэсгийн аварга болоод хагас шигшээд Нидерландын шилдэг бөх М.Веркеркийг аваргын төлөө мөн Нидерландын Г.Стинхуйсыг буулган авсан.

  • Алт: Япон Ш.Хамада
  • Мөнгө: Нидерланд Г.Стинхуйс
  • Хүрэл: Нидерланд М.Веркерк, ОХУ А.Бабинцева

Өнөөдөр тэмцээний долоо дахь өдөр эрэгтэй +100 кг болон +78 кг-н жингийн медалийн эзэд тодорно. Манай улсаас олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр мөн эмэгтэй +78 кг-нд Б.Мөнхтуяа нар барилдана. Маргааш багийн барилдаан явагдснаар энэ жилийн дэлхийн аварга өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж