ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт хоёр жил хорих ял оногдуулжээ. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018.09.25/ С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж