Францын цагдаа нар зэвсэглэсэн ах, дүүсийг бүсэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Францын цагдаа нар зэвсэглэсэн ах, дүүсийг бүсэлжээ

Сэжигтнүүд үйлдвэрийн барилгад бүгэж байгаа аж

 

Францын цагдаа нар “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд халдлага үйлдсэн Саид бол Шериф Коуачи нарыг бүслэлтэнд авсан байна. Алжир гаралтай ах, дүүс Парис хотоос 35 км зайтай Даммартен-ан-Гоел тосгонд цагдаа нартай буудалцаж, нэлээд хэдэн хүнийг шархдуулсан аж. Францын цагдаагийн өргөн бүрэлдэхүүн нисдэг тэрэг зэргийг хөлөглөн хоёр сэжигтний араас нэхэж, бүсэлсэн юм. Түүнчлэн бүслэлттэй ойролцоо орших байшин барилгуудыг цагдаагийн хамгаалалтанд авчээ.

 

Парис хотноо өнгөрсөн лхагва гаригт /I.7/ “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд зэвсэглэсэн хүмүүс халдаж, 12 хүний амийг хөнөөсөн юм. Хохирогчдын найм нь шог зураач, сэтгүүлч байжээ. Тус сэтгүүл исламын зөнч Мухаммедыг элэглэсэн цуврал хүүхэлдэйн зурагнуудаасаа болж халдлагад өртсөн аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж