УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцэхийг дэмжсэн бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэх санал хураалтад гуравны хоёрын дэмжлэг аваагүй тул хэлэлцүүлгийн “виз”-ээ авч чадсангүй. Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж “таналтыг доороосоо биш дээрээсээ эхлэх” зэрэг зарчмын саналуудаа хэлсэн юм. Дараагаар нь нийслэлд үйл ажиллагаа явуулсан ААН-үүд орлогын нэг хувийн татвар авах тухай агуулга бүхий төслийг хэлэлцээд гишүүд саналаа хэлснээр өндөрлөсөн юм. Гишүүдийн хувьд бүхий л үйл ажиллагаа, худалдаанаас татвар авахыг төдийлэн сайшаагаагүй бөгөөд архины, тамхины, тансаг хэрэглээнд нь татвар байвал зүгээр биш үү гэх саналаа хэлж байв.
Маргааш УИХ-ын чуулган хуралдах бөгөөд Ерөнхийлөгч гишүүдийг хариуцлагатайгаар чуулгандаа оролцох ёстой гэж шүүмжилсний дагуу УИХ-ын дарга З.Энхболд “хуралдаа хоцролгүй ирээрэй” хэмээн сануулсан бөгөөд “хэн гишүүн хуралдаа хоцорч ирж байгааг нэг бүрчлэн камераар харуулж, олон нийтэд үзүүлнэ” хэмээсэн байна.
Б.ЭНХ