Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая хүнд ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барж байна. Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад буюу БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг орнуудад оношлогдож байна
БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд 10.000 хүнд ноогдох нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.
Монгол улс нь ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, дохиолдолоороо 2-рт бичигдэж байгаа нь туйлын эмгэнэлтэй юм. Монгол улсад жил бүр 500 орчим хүн уг аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна.
Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан бол хеликобактери, давсны их хэрэглээ бөгөөд архи тамхины хэрэглээ ч бас нэг шалтгаан нь болдог байна.
Иймд Хаппи Веритас оношилгооны төв нь 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нь 2018 оны дөрөвдүгээр улиралыг ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯНГ зарлаж байна. Аяны хүрээнд хеликобактерийг илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ходоодны хорт хавдрын 80% нь хеликобактераас үүдэлтэй байдаг бөгөөд Монгол улсад оношлогдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1% нь байран өмөн үедээ, 3% нь I үе шатандаа, 11% нь II үе шатандаа 43% нь III үе шатандаа, 42% нь IV үе буюу сүүлчийн шатандаа тус тус оношлогдож байна. Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27% нь 5 жил амьдарч байна. Монголчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралт жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь сэтгэл түгшүүлж байна.
Хаппи Веритас оношилгооны төвийн зарлаж буй ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН нь Монгол улсад ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийн суурийг тавина гэж найдаж байна.
Энэхүү аянд байгууллага, хамт олноороо хамрагдаж, ходоодны хорт хаврыг эрт үед нь илрүүлэхийг УРИАЛЖ байна.
ХОЛБОО БАРИХ: 70000303; 70170303