Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн"-д нэгдээрэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн"-д нэгдээрэй

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн"-д нэгдээрэй

Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн" өрнөж байна.

Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн. ЦЕГ-ын хэмжээнд 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend хөдөлгөөн" арга хэмжээг 1 сарын хугацаанд  зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Фейсбүүк цахим орчинд "Хар жагсаалт" бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг Фэйсбүүк компанид Report хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-26 43.242.243.91

Хүмүүс ээ.( Бишрэлт Орших). Гээд фасебоок хаяг руу ороод хар даа хөгжимийн зохиолч Жанцанноров гуайн зургийг хүртэл тавьж байгаад хүн заналхийлдэг болж.