2015 оны төсвийг тодотгохдоо жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд олгодог тэтгэмж, алдарт эхийн одонгийн мөнгийг хасахаар санал оруулсныг парламент дахь эмэгтэй гишүүдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зориулан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Уг шаардлагад “Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдийн нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэж тусгажээ. Мөн эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгасан нь жилд ганц удаа авдаг тэтгэмжийг үгүй болгон, олон ахмадын амьдралыг хүнд байдалд оруулж байна. Гэртээ хүүхдээ харж суугаа эхэд улсын бодлогоор санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдгийг эмэгтэй гишүүд бид эх хүн учраас илүүтэй ойлгож энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна” гэжээ.
Б.ЭНХ