Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын “болзоо” | News.MN

Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын “болзоо”

Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын “болзоо”

Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын “болзоо”

News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Нью-Йоркоос мэдээлж байна.


Бороо асгарсан Нью-Йоркийн намар. Монголдоо бол ёстой л банштай цай уумаар санагдам хүйтэн бороо асгарсан энэ өдөр Манхэттен дүүрэгт хүн, машины хөл хөдөлгөөн хорьж, харин НҮБ-ын байранд олон орны төр засгийн тэргүүнүүд цугларчээ. Тэд  даяаршиж буй дэлхий ертөнцийг зовоож буй олон асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар  хөнддөг тэр уламжлалынхаа дагуу чуулж буй нь энэ юм. Есдүгээр сарын сүүлээр Нью-Йорк хот олон улсын төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд төлөөлөгчдийн хөлд дарагддаг.

Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар 193 орны төлөөлөгч олон улсын энх тайван, аюулгүй байдал, терроризм, хэт даврагч бүлгүүдийн террорист ажиллагаа, гоц халдварт өвчний тархалт, түүнтэй тэмцэх, хар тамхи, түүний хор уршиг, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг дэлхийн өмнө тулгамдаж буй 300 гаруй асуудлыг хэлэлцэж эхэллээ. НҮБ-ын байрны дэргэдэх пресс центр дүүрэн сэтгүүлч. Өөр, өөрийн хэлээр мэдээлэл бэлтгэн тэд газар дээрээс нь хурдан шуурхай хүргэх үүрэг хүлээн сууна.

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 25-ны өглөөний 09.00,  Монголын цагаар үдшийн 21.00 цагт Ерөнхий ассамблейн 73 дугаар  чуулганыг Ерөнхий нарийн бичгийн дарга  А.Гутеррес нээж үг хэлэхдээ  “Итгэл бол эмзэг цэг. Дэлхийн улс орнуудад дэг журам алдагдаж байна. Тиймээс дэг журмыг бий болгоход  НҮБ дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах ёстой. Бид энх тайвныг бий болгох, хүний эрхийг хамгаалах хэрэгтэй” гэв.  Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт дэлхийн тулгамдсан асуудал байсаар байгааг, үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахыг сануулж, технологийн хурдацтай хөгжил дэвшил ажлын байрыг булааж, хүмүүсийн орлогод сөргөөр нөлөөлж буйг онцоллоо. Цагаач дүрвэгчдийн асуудлыг цогцоор нь шийдэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг улс орнууд анхаарч ажиллахыг ч НҮБ-ын индэр дээрээс санууллаа.

Түүний дараа 73 дугаар чуулганыг даргалагч Эквадорын гадаад хэргийн сайд асан Мария Фернанда “Хүний наймаа, дүрвэгсэд,  үндэстний цөөн, хуванцар хог хаягдал, байгаль орчны доройтол,  эрүүл мэнд зэрэг асуудлаар улс орнууд нэгдмэл байр суурьтай, манлайлан оролцох”-ыг уриалж,  АНУ-ын удирдагч ноён Д.Трамп “Аль ч  үндэстний зан заншил, итгэл үнэмшил, уламжлалыг хүндэтгэнэ. Бид тэдэнд яаж амьдрах, юу хийх,  яаж мөргөхийг заахгүй. Ираны удирдагчид эмх замбараагүй байдал, үхэл, сүйрлийг тарааж байна. Тиймээс Ираны цөмийн зэвсгийн наймааг зогсоохын төлөө хамтрах хэрэгтэй.  Ираны удирдагчид эрдэнэсийн санг хоосолж, тэрбум, тэрбумаар нь халаасалж, ард иргэдийг шашин шүтлэг, сүм хийдээр нь барьцаалж байна” гээд социализмын улс орнуудад учруулдаг хор хөнөөлийн жишээгээр Венесуэлийг нэрлэлээ.

НҮБ-ын төв индэр дээрээс үг хэлэх хугацаа 15 минут.  Энэхүү 15 минутад улс орны төрийн тэргүүн нар дэлхийн болоод улс орон тулгамдаж байгаа асуудлаар илтгэл тавьдаг.

Вашигтоноос Нью-Йоркт газардсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд анх удаа оролцож байгаа юм. Өнгөрсөн жил тодорхойгүй шалтгаанаар  Монгол Улс нэг жил завсарласны дараа дахин НҮБ-ын танхимаас дэлхийн, болоод бүс нутаг, улс орныхоо талаар илтгэл тавих юм. АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэрч болсон хоёр гол үйл явдлын нэг нь НҮБ-ын 73 дугаар чуулганд оролцох явдал байлаа.

НҮБ-ын чуулганд Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тасралтгүй долоон жил оролцож байсан юм. 2016 онд буюу хоёр жилийн өмнө Тогтвортой хөгжлийн асуудлаар хуралдаж, Монгол Улс НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл тавьж байв. НҮБ-аас 17 зорилго, 360 зорилт бүхий тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2015 онд баталсан билээ. Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт улс орнууд ядуурлыг бууруулах, жендерийн тэгш эрхийг хангах,  байгаль орчноо хамгаалах, энх тайван шударга ёсыг бүрдүүлэх асуудал яригддаг.

Өнгөрсөн жил НҮБ-ын 72 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох ёстой байсан ч, яваагүй шалтгаанаа тайлбарлахдаа төсвийн үргүй зардалтай холбосон нь олон нийтийн шүүмжлэлийг ч багагүй хүртсэн билээ.  Тиймээс өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувиар Ц.Мөнх-Оргил оролцож байжээ.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон 101 дэх орон. Түүх сөхвөл, 1947-1957 онуудад НҮБ-д элсэн орох өргөдлөө найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч бүтэлгүйтэж байжээ. Харин өнөөдөр их гүрнүүдийн дунд орших Азийн жижигхэн Монгол дэлхийн 193 улстай НҮБ-ын индэр дээр нэг төвшинд мөр зэрэгцэн тугаа намируулж байна. Учир нь, НҮБ-д элсэн орно гэдэг дэлхийд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хүлээн зөвшөөрүүлсэн үйл явдал.  Хүсээд, ч мөрөөдөөд ч НҮБ-ын гадна тугаа өлгөж чадахгүй, тусгаар тогтносон улсын хувиар оролцох боломжгүй олон орон дэлхийд бий.

НҮБ-д элсэн орсноос хойш нийтдээ 400 орчим сая ам.долларын тусламж дэмжлэгийг тус байгууллага монголчуудад өгсөн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярьж байна. Ерөнхий ассамблейн чуулганд  шууд улсаа төлөөлөн оролцох эрхтэй хүмүүс бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад бодлого хариуцсан сайд байдаг. Гадаад харилцааны сайдын хувиар Д.Цогтбаатар мөн анх удаа НҮБ-ын чуулганд оролцож, далайд гарцгүй орнуудын асуудал, терроризм, хэт даврагч бүлгүүдийн террорист ажиллагаа, гоц халдварт өвчний тархалт, түүнтэй тэмцэх, хар тамхи, түүний хор уршгийн талаар хэлэлцэх салбар хуралдаануудад оролцож буй юм. Тэрбээр “НҮБ-ын чуулган оролцоно гэдэг Монголын олон тулгуурт гадаад бодлогын нэг чухал арга хэмжээ.  Энэ  жил НҮБ эдийн засгийн хөгжлийн тогтворжуулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш эрх, халдварт ба халдварт бус өвчлөлийн талаар хэлэлцэж байна” гэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд ОХУ, Хятад, Хойд Солонгос улсын гадаад харилцааны сайдууд нь оролцож байгаа бол Шинзо Абэ үдээс хойших хуралдаанд үг хэллээ. Энэ удаад НҮБ-ын гишүүн орнуудын эрх тэгш, эн тэнцүү оролцооны тухай  төлөөлөгчид хөндөж байна.  Ялангуяа хөгжилтэй орнуудын хөлд нь жижиг буурай, хөгжиж яваа орнууд чирэгдэж байгаа талаар, НҮБ-ын зүгээс эрх тэгш оролцоог бий болгох, хариуцлагатай болгох асуудлыг жижиг орнуудын зүгээс хөндөж байна.

Ийнхүү НҮБ-ын гишүүн орнууд цэнхэр бөмбөрцөг дэх олон асуудлыг хөндөн, хамтдаа гарц хайдаг өдрүүд эхэллээ. Нью-Йоркийн цагаар есдүгээр сарын 28-ны Пүрэв гаригт  У.Хүрэлсүх НҮБ-ын төв индэр дээрээс Монголоо төлөөлж үг хэлнэ. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар дэлхийн өмнө.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НҮБ-н индер дээрээс Цахиагийн Элбэгдорж шиг англиар илтгэл тавьсан Монгол хүн өөр байна уу? 2018-09-26 202.131.225.150

carlsen

Avatar

Тунхаглал 2018-09-26 209.89.142.82

Монгол улсыг төлөөлөн Төрийн тэргүүнүүд НҮБ-ын хуралд оролцож байх ёстой. Энэ бол Монгол улс гэдэг тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг илэрхийлж байгаа явдал мөн.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ БООЛ УХНАТАЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛЬЯ ! 2018-09-26 66.181.167.194

Оркуудын бөөс жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна 2-ын худал хэлэх, хулхидах үйлдэл нь 5 хүрэхгүй алхаад л баригдах юм. Ухныг Цагаан Ордон урьсан гэдэг бол огт худал гэдэг нь ингээд баригдлаа. Цагаан ордон албан ёсоор урьсан юм бол Трамп хүлээж авч уулзаж л таараа. Муу ухнад бол цагаан арьстай л бол хэнтэй ч уулзсан ямар хамаа байхав. Хэзээ мөдгүй огцрох гэж байгаа ухна Америкийг үзээд бөөн баяр. Хэдхэн хоногийн дараа огцрох гэж байгаа амьтан юу болж байгааг, юу болох гэж байгааг

Avatar

Зочин 2018-09-26 202.126.89.45

Uuriin gesen heltei undesten olon ulsyn arga hemjeend zaaval uuriin heleer iaridag iostoi ium. Tiim protokoltoi baidag ium

Avatar

Хээро 2018-09-26 175.38.117.60

Ах аа таныг топот гэдэг шд...

Avatar

ТӨРӨӨ 2018-09-26 185.220.101.29

ДЭЛХИЙН 32 ОРОН ЧУУЛЖ БАЙГААН БАЙНА ДАА

Avatar

Зочин 2018-09-26 207.110.29.138

хахахахаха 32 орон чуулна гэж юу байх вэ дээ. Далайд гарцгүй орнуудынх нь тоо шүү дээ

Avatar

Зочин 2018-09-26 66.181.161.103

Mongolooroo iltgel taviarai

Avatar

Зочин 2018-09-26 66.181.161.103

Mongolooroo iltgel taviarai

Avatar

Баясаа. Л 2018-09-26 63.139.102.133

Манай ерөнхий сайд сайхан харагдаж байнаа. Муусайн тарваган бтетүүдээс нэг саллаа. Монгол эрчүүдийг гутаасан одой нар баяртай.

Avatar

Zochin 2018-09-26 150.129.141.117

Hagas sar ailchlalaar yavna geded mun lutaa.

Avatar

zochin 2018-09-26 202.131.233.174

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан Гонгорын Иджрбаяр нь Наранхүүтэй хуйвалдаж дүнжингарав руу дулаан татаж их мөнгө хахуулд аваад шалгалтаас зугатаж гарсан.Дараа нь ял эдэлж байгаа одоо ЦЕГазар инженерээр орсон төрд ийм хүмүүс яаж орж байгааг шалгана уу

Avatar

Зочин 2018-09-26 202.131.245.243

Энэ индрээс нэг тарвага 2004 -2017 онд жил бүр орилоод юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ.

Avatar

бат 2018-09-26 202.9.43.235

Энэ МАН-ынхан бөөн сүр болчих юмаа.Өмнө нь НҮБ-ын чуулган болж л байсан манайхан оролцож л байсан.Ийм юм үзээгүй юм шиг сүр болж байгаагүй.У.Хүрэлсэх АНУ явах ямарч шаардлага байгаагүй.Д.Цогтбаатар МСС бичиг баримт дээр гарын үсэг зураад НҮБ чуулганд үг хэлээд л болоо ш дээ.Бас тэр Хүрэлбаатар ч юу ч билээ.

Avatar

Арай ч дээ 2018-09-26 64.119.22.171

Тийм шүү. Гадахд хэргийн сайд яваад л гарын үсэг зураад, хэдэн минут үг хэлээд ирэхэд хангалттай байсан. Хүрэлсүх Трамптай нэг патиар татуулахын төлөө 15 хоног өчнөөн дагуултөй төсвийн хөрөнгөөр зугаалах хэрэггүй байсан. Эсвэл огцрохоосоо өмнө нэг зугаалаад ирье гэж бодсон уу

Avatar

Зочин 2018-09-26 49.0.137.123

ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛОХ УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДСЭН ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА. ТЭГЭХЭЭР ДЭМЙИ ЗУГААЛГА БИШ БОЛЖ БАЙГАА БАЙХ

Avatar

борхүү 2018-09-26 202.9.43.235

Заассс манай Ээбий ч цагтаа НҮБ-ийн индрийг ёстой байлдан дагуулж байлаа да.

Avatar

Ganaa 2018-09-26 63.139.102.133

Mundag bna shdee manai ulsiin eronhii said

Avatar

Battilga yav 2018-09-26 172.58.43.157

Jenko judogoo deeguur tavij nubiin hurald ochsongui. Muu bn.

Avatar

ловор 2018-09-26 66.181.161.123

Бээжин зөвшөөрөөгүй гэнээ,Нямка чинь нас ахимаг л хүн харагдсан даа.Улс төрийн хувьд аймаар алдаа гаргаж байна шүү.Нэг годгоносон охин ийм юм бичсэн бол яахав дээ.

Avatar

Зочин 2018-09-26 207.110.29.138

түүхээ унш тэнэгээ, хятадууд зөвшөөрөхгүй байсан гэж ярьсан түүх бий шүү

Avatar

h**** IDSEN ULS TUR 2018-09-26 122.201.27.62

ENE ULS BUUR DAMPUURLAA YRUNHIILUGCH NI BUH UZEED UUR ULSAD YRUNHII SAID NI HURAL NERTEI ZUGAALGAND UUR ULSAD BID HED NI END GATSAJ TUGJREED BAHI BAIDGAARA ENE HUMUUS BIDEND TUS BOLDGUIN BOL GAI BOLOLGUI ZAILAASAA SDAA

Avatar

Teneg setguulchid 2018-09-26 202.21.127.160

Bolzoo gedeg ug end yamar heregtei yum boloo, garchigaa chamin uguh gej yadchih yum, aguulga gej yu ch baihgui

Avatar

Zochin 2018-09-26 63.139.102.133

Erunhii said maani suusan tetsnees yavsan teneg ni deer gedgiig notolj bnadaa. Olon ulsiin bodlogo haashaa chiglej bgagaa medeh heregtei bas Mongoloo yarij uguh. USA aas 350say dollar salgaj chadsan bnalee Huuk

Avatar

Zochin 2018-09-26 63.139.102.133

Erunhii said maani suusan tetsnees yavsan teneg ni deer gedgiig notolj bnadaa. Olon ulsiin bodlogo haashaa chiglej bgagaa medeh heregtei bas Mongoloo yarij uguh. USA aas 350say dollar salgaj chadsan bnalee Huuk

Avatar

Зочин 2018-09-26 64.119.16.213

Илтгэлээ англиар уншаагүй гэж найдья бурхан минь.

Avatar

Зочин 2018-09-26 43.243.161.23

kkkkkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж