Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ж.Энхбаяр “Бүх төрлийн үйлчилгээнд нэг хувийн татвар суулгах нь үнийн өсөлт бий болгох нөлөөлөл болгоно. Нийслэлд татвар нэмэхдээ бүх үйлчилгээ, худалдаа гэлгүйгээр зарим шаардлагатай төрлөөр л татвартай болох хэрэгтэй” гэв. УИХ-ын дарга З.Энхболд үүнийг нь дэмжин “Тодорхой зорилттой татвар байхыг зөвшөөрч байна. Бүх үйлчилгээ, худалдаанаас биш тамхи, архины худалдаанаас ч гэдэг юм уу, тансаг хэрэглээнээс татвар авч болох юм” гэсэн байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.ЭНХ