“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” арга хэмжээ зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” арга хэмжээ зохион байгуулагдана

“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” арга хэмжээ зохион байгуулагдана

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Гэр бүлийн боловсрол олгох, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд залуучуудад ойлголт мэдлэг өгөх, мэдээллээр хангах, гэр бүлийн хөгжлийг дэмжихэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх” арга хэмжээг Шинжлэх Ухаан технологийн Их сургуультай хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний үеэр гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүчирхийллийн асуудлуудаар ойлголт, мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж, эрэгтэйчүүдийн  эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, хямдралтай үсчний үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, танин мэдэхүйн “Аха” тэмцээн зохион байгуулах зэрэг хөтөлбөрийн дагуу есдүгээр сарын 25-28,-ны өдрүүдэд 18:30-21:30 цагт ШУТИС-ын харьяа оюутны  1,3,4,7-р байранд зохион байгуулж байна.

Сургалт арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НХГБХГ-ын мэргэжилтэн Н.Хөхөө /99187024/-өөс авна уу гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэв.

ШУТИС-ын харьяа оюутны 1,3,4,7-р байрнуудын хаяг байршил:

  • Есдүгээр сарын 25-ны өдөр: ШУТИС Механик инженер тээврийн сургууль, оюутны 5-р байр /ХУД хуучин цагаан хаалганы хойд талд Соёл вэйлнус центрийн өөдөөс харсан байр/
  • Есдүгээр сарын 26-ны өдөр ШУТИС Мэдээлэл холбоо технологийн сургууль, оюутны 4-р байр, /Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард/
  • Есдүгээр сарын 27-ны өдөр ШУТИС Бизнес удирдлагын хүмүүнлэгийн сургууль, оюутны 3-р байр, /Сансарын аюулгүйн тойргийн ард КТМС/
  • Есдүгээр сарын 28-ны өдөр ШУТИС Үйлдвэр, технологийн сургууль, оюутны 1-р байр, /Дашчойлон хийдийн зүүн талд/

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж