Ньюс хөтөч: талийгаач н.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: талийгаач н.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ

Ньюс хөтөч: талийгаач н.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдийн  "Game Аrena"-төвийн дөрвөн салбарт зохион байгуулагдана. Холбоо барих утас: 88041586
  • НИТХ-ын Тэргүүлэгчид ЗДТГ-ын А зааланд хуралдана. Хуралдаанаар Цэцэрлэгт хүрээлэн нэршүүлэх тухай, Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ
  • Corporate зочид буудлын Улаанбаатар танхимд Цахим эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим эрүүл мэнд” сургалт болно

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ

10.00

  • Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэг МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 91989890, 99096232

10.30

  • Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд ажил идэвхтэй хайж байгаа ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох тухай хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас:325044, 91113191, 88080750, 89017101

11.00

  • Монгол ньюс мэдээллийн төвд талийгаач н.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийнэ. Холбоо барих утас: 99310513
  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр мэдээлэл хийнэ
  • Азийн хөгжлийн банк эдийн засгийн шинэчилсэн төлөвөө Blue Sky зочид буудалд танилцуулна

11.30

  • "Ардчиллын IV чуулган" Туушин зочид буудал, Соёмбо танхимд болно.

12.00

  • “Ялагчдын цуваа” ОУ-ын Моно жүжгийн фестивалийн талаарх хэвлэлийн бага хурал IBIS HOTEL-д болно. Холбоо барих утас: 99199794, 96117878

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1926.09.26  МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж