Зургаан настай хүүгийн аав шүүхэд хувь заяагаа даатгажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Зургаан настай хүүгийн аав шүүхэд хувь заяагаа даатгажээ

Зургаан настай хүүгийн аав шүүхэд хувь заяагаа даатгажээ

Францын хүн аалз гэгдэх Малай гаралтай залуу өнгөрсөн тавдугаар сард зургаан давхраас унах гэж буй хүүхдийг аварч гавьяа байгуулан ард иргэдийн хүндлэлийг хүртсэн. Тэгвэл хүүхдийн эцэг одоогоор шүүхийн хаалга татаад байна.

Тухайн үед 6 настай хүүгийн эцэг дэлгүүр рүү гарахдаа хүүгээ гэртээ үлдээжээ. Хүүгийн эцэг "Pokemon GO" ухаалаг утасны тоглоомд толгойгоо мэдүүлснээр гэртээ даруйхан ирээгүй аж. Энэ үеэр хүү аль хэдийн гэрийнхээ тагт дээр гарч унахад ойрхон байсан бөгөөд Мамоудо Гассама хурдан шаламгай хөдлөн зургаан давхар руу авирч хүүг аварсан билээ.

"Хүүгийн эцэг 30 минутаас цагийн хугацаатайгаар гэрээсээ гарсан. Тэрбээр гарахаасаа өмнө хүүхдийн аюулгүй байдлыг хангах алхам хийсэн" гэж түүний өмгөөлөгч Ромайн Рүйз мэдэгджээ.

“Тэр одоо шүүхийн шийдвэрт хамаг хувь заяагаа даатгасан” хэмээн Рүйз ярьжээ.

Тэрбээр шүүхийн өмнө эцэг эхийн үүрэг хариуцлага алдсан хэргээр дуудагдаж байгаа бөгөөд Францын хуулийн дагуу 30 мянган евро буюу 35300 ам.доллартай тэнцэх мөнгөөр торгуулж мөн хоёр жилээр хорих ял хүртэхээр заажээ.

Аврагдсан хүүгийн эцэг эх болсон хэрэгт гэмшиж байгаагаа илэрхийлээд аврагч Гассамад талархснаа илэрхийлсэн байна.

Мамоудо Гассама

ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж