Шинэ iPhone-ийг Москвад борлуулж эхлээгүй ч аль хэдийн дараалал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Шинэ iPhone-ийг Москвад борлуулж эхлээгүй ч аль хэдийн дараалал үүсчээ

Шинэ iPhone-ийг Москвад борлуулж эхлээгүй ч аль хэдийн дараалал үүсчээ

Apple компани есдүгээр сарын 12-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан. Үүнд iPhone XS, iPhone XS Max, iPhone XR гэсэн гурван шинэ загварын утсыг танилцуулсан.

Шинэ загварын утаснуудыг дэлхийн улс орнуудад ээлж дараагаар борлуулж эхэлж байгаа юм. Шинэ утаснуудыг ОХУ-д ирэх Баасан гариг буюу есдүгээр сарын 28-наас албан ёсоор борлуулна. Гар утасны албан ёсны борлуулагчид долоо хоногийн өмнөөс буюу есдүгээр сарын 21-нээс захиалгаа авч эхэлсэн байна.

Хэдийгээр утас борлуулах өдөр болоогүй ч дэлгүүрийн гадаа аль хэдийн дараалал үүсээд байна хэмээн Apple-ийн албан ёсны борлуулагч re:Store дэлгүүрийн ажилтан Людмила Семушина РИА Новости-д ярьжээ.

iPhone XS утсыг 87,990, iPhone XS Max утсыг 96,990 рублиэр борлуулах юм. Гэсэн олон нийтийн сүлжээ болон зарын сайтуудад шинэ загварын утсыг худалдан авах үнэ өссөөр байна. Тухайлбал, зарын Avito сайтад санал болгосон хамгийн дээд үнэ нь 450 мянган рубль байгаа бол цахим худалдааны "Юле" сайтад 270 мянган рубль хүрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж