Монголын сэтгүүлчид гэрэлт зул асаана

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Монголын сэтгүүлчид гэрэлт зул асаана

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан хэрэг гарсан. Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байна. Тэгвэл Монголын сэтгүүлчид Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэхээр болжээ. Уг ёслол өнөөдөр орой 19-20 цагийн хооронд болох бөгөөд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцох юм байна. Ёслолыг МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд дамжуулах юм байна.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж