Хулгайн кино гаргадаг Оросын сайтуудыг бүгдийг блоколжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Хулгайн кино гаргадаг Оросын сайтуудыг бүгдийг блоколжээ

Хулгайн кино гаргадаг Оросын сайтуудыг бүгдийг блоколжээ

Киног хууль бусаар хуулбарлан түгээдэг бүх сайтыг блоколсон хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын хорооны дарга Александр Жаров Ерөнхийлөгч Владимир Путинтэй есдүгээр сарын 24-эд уулзах үеэрээ мэдээлсэн байна.

“Одоогоос хэдэн жилийн өмнө Оросын интернет хулгайн киногоор хахаж байлаа. Шинэ гарсан киног дэлгэцэд гарангуут олон эс үүсвэрээс интернетээр цацаж, дуу, дүрсний чанар маш муу ч хүмүүс тэдгээр киног үнэгүй үздэг байлаа. Харин одоо байдал эрс өөрчлөгдсөн. Хулгайн кино цацдаг 6000 шахам сайтыг блоколж, 11 мянган сайт хулгайн киног мэдээллийн сангаасаа устгасан” хэмээн тэр хэллээ.

Интернет дэх хулгайн контентын эсрэг цаашид ч тэмцэх болно гэдгээ Александр Жаров онцоллоо.

Оюуны өмчийн бүтээлийг хамгаалах хууль Орост хэрэгжээд таван жил болж байгаа юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн их гомдол зарга кинотой холбоотой ирсэн байна. Гомдлын дийлэнх нь Оросын өөрсдийн кино бүтээгчид байжээ.

Хулгайн киноны түгээлттэй идэвхтэй тэмцсэний дүнд 2017 онд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр онлайн орчинд түгээж байгаа киноны ашиг 60 хувиар өсжээ. Мөн үүнийг дагаад кинотеатрын орлого ч бас нэмэгдэж байгаа тэр бас хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж