Энэ зун Москва хотын паркуудад үнэгүй явагдсан иогийн хичээлд нийтдээ 45 мянга гаруй хүн хамрагдсан хэмээн “Мосгорпарк”-ийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ хичээл нь Москва хотын захиргаанаас зохиосон "Йога в парках" аяны хүрээнд болсон юм.
Энэ аян 2011 оноос Москва хотод зохиогдож байна. Аяныг "Мосгорпарк" болон Yoga Journal хамтран зохион байгуулдаг. “2018 оны зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд явагдсан долоо дахь улирлын хичээл Москвагийн 36 паркад явагдсан. Үнэ төлбөргүй энэ хичээлд нийтдээ 45 мянга гаруй хүн хамрагджээ. Бүх төрлийн иогийн хичээл явагдсан, үүнд сонгодог хатха иог, эмчилгээний иог, нүүрний иог, бүүр инээдмийн иогийн хичээл явагдлаа” хэмээн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Хичээлийг мэргэжлийн үнэмлэх бүхий 150 багш заасан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ