Усэйн Болт Англид өөрийн ресторанаа нээнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Усэйн Болт Англид өөрийн ресторанаа нээнэ

Усэйн Болт Англид өөрийн ресторанаа нээнэ

Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт Анлийн Ливэрпүүл хотноо өөрийн шинэхэн бизнесээ эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн наймдугаар сард гурван удаагийн олимпын аварга тамирчин Усэйн Болт Англид шинэ бизнесээ эхлүүлэхээр судалж байна гэсэн мэдээ тархаад байсан бөгөөд энэ мэдээ үнэн болох нь батлагдлаа. Түүний ”Tracks&Records” хэмээх ресторан аравдугаар сарын 10-ны өдөр Ливэрпүүлийн Миддлсэкс гудамжинд нээлтэй хийхээр болжээ. “Tracks &Records” ресторанд зочилсноор маш олон төрлийн түргэн хоолнууд болон Кариб маягаар бэлтгэсэн гахай, тахиа, загасны махан хоолнууд мөн 150 төрлийн уух зүйлсээс сонголтоо хийх боломжтой. Хоёр давхар рестораны нэг давхарт нь маш том бүжгийн талбайтай бөгөөд тэнд рэгги хөгжмийн эгшиглэх ажээ. Тэрбээр ресторанаа өөрийн спортын амжилтууд болон дурсгалт зүйлс, пянзаар чимэглэсэн байна. Ресторан Даваа-Лхагва гаригт өглөө 11.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл, Пүрэв- Бямба гаригт өглөө 10.00 цагаас орой 21.30 цаг хүртэл ажиллах гэнэ.

Эх сурвалж: standard.co.uk

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс