Монголын 9 иргэнийг интерполоор сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Монголын 9 иргэнийг интерполоор сурвалжилж байна

Олон улсын интерполын товчоогоор манай улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан. Харин энэ тоо ес болон нэмэгдсэн байна. Тодруулбал, 43 настай эрэгтэй Ц.Гансүхийг бусдын амь насыг санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдээд ор сураггүй алга болсон, 42 настай С.Энхчимэг гэх эмэгтэйг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, 36 настай Г.Нэргүйг бусдыг залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа юм байна.

Өмнө нь загвар өмсөгч Т.Аятунгаа болон түүний ээж Б.Солонго, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, Анез, Еркин нарын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан юм.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж