Модель машины үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Модель машины үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна

Модель машины үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна

“Модель машин” буюу дайкаст машины үзэсгэлэн дөрөв дэх жилдээ албан ёсоор Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Модель кар бүтик /Model Car Boutique/ болон Мөнххада Тоёототой /Toyota Mongolia Munkhada / хамтран "Улаанбаатар Модель Машин-2018" үзэсгэлэнг олон түмэнд дэлгэхэд бэлэн боллоо. Үзэсгэлэн Мөнххада компанийн шоурүүмд болох ба есдүгээр сарын 27-30-ны хооронд  хүн бүрт нээлттэй болох аж.

Энд төрөл бүрийн хэмжээний модель машинууд, дайкаст /diecast model/ болон угсардаг уян моделуудаас гадна, онгоц, удирдлагатай машин, 3D принтингийн /3D printing /танилцуулгууд хийгдэх гэнэ. Энэ жилийн тухайд тоо болон чанарын хувьд нэмэгдсэн бөгөөд 2018 оны хамгийн сүүлийн үеийн загвар бүхий ойролцоогоор 1500 орчим модель дэлгэгдэх гэж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэнд зочилсоноор Мөнххада Тоёотагийн албан ёсны дилерийн үйлчилгээтэй танилцахаас гадна модель автомашин цуглуулагч, сонирхогч нартай уулзаж автомашинтай холбоотой төрөл бүрийн мэргэжлийн зөвлөгөөг авах боломжтой ажээ.

Б.УУГАНБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж