Мюнхений хуйвалдааны 80 жилийн ойд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мюнхений хуйвалдааны 80 жилийн ойд

Мюнхений хуйвалдааны 80 жилийн ойд

1938 оны есдүгээр сарын 29-нд Германы Мюнхен хотноо олон улсын бага хурал болсон ба түүний үр дүнд Их Британийн болон Францын Ерөнхий сайд нар болох Н.Чемберлен болон Э.Даладье нар нь фашист Герман, Италийн удирдагчид болох А.Гитлер болон Б.Муссолини нартай үгсэн хуйвалдаж, хожмоо «Мюнхений хуйвалдаан» хэмээн түүхэнд үлдсэн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийн дагуу герман үндэстэн иргэд ихээр оршин суудаг Чехословакийн Судет мужийг Германд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба Чехословакийн төлөөлөгчдийг дарамтан доор энэхүү гэрээнд гарын үсэг зурахын тулд ёс төдий оролцуулсан. Чехословакийг хуваан авах энэхүү эрээ цээргүй сүлбэлдээнд Польш болон Унгар улсууд мөн оролцов.

Гитлерын газар нутгаа өргөжүүлэх дээрэнгүй бодлогын хариуд Их Британи болон Франц нь «түрэмгийлэгчийг тайвшруулах» бодлогоор хариу барьсан ба Чехословакийг «саармагжуулах» үзэл баримтлалыг дэвшүүлсэн британчууд үүнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үед тэд Чехословакийн хямрал хэрхэн өрнөх нь британчуудад ямар ч хамаагүй ба Герман өөрийн ааглуу бодлогоо Дорно зүгт чиглүүлэхэд Лондон огтхон ч саад болохгүй гэдгийг маш тодорхой ойлгуулсан билээ. Ингэснээр Их Британи нацист дэглэмийг ЗХУ-тай мөргөлдүүлэн, өөрсдөө гол сөргөлдөөнөөс холхон байхыг эрмэлзэж байсан ба энэхүү төлөвлөгөө нь эцэстээ бараг л хэрэгжсэн.

Тэр үед Зөвлөлт Холбоот Улс нь Европ тивийг бүрэн хамарсан, хамтын аюулгүй байдлыг хангах иж бүрэн систем байгуулах санаачлагыг дэвшүүлж, хэрэгжүүлэхийг хичээж байсан бөгөөд энэхүү систем нь гамшигт үр дагаврыг дагуулсан цэрэг дайны зөрчлийг урьдчилан сэргийлэхэд дэм болох байлаа. Манай улс Чехословакийн хямралын турш энэхүү шугамаа баримталсан хэвээр байсан ба 1938 оны есдүгээр сараас Чехословакийг Германы цэргийн түрэмгийлэл, улмаар улс орон бутаргахаас хамгаалах зорилготой Улаан армийн цэргүүд баруун хилийн зүг хөдлөж эхлэв. Гэвч тэр үед ЗХУ болон Чехословакийн хооронд нийтлэг хилийн шугам байгаагүй тул Зөвлөлтийн цэргүүдийг Польш, Румын зэрэг улсуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг тухайн улсын удирдлагаас хүcсэн ч олгоогүй.

Өдгөө өөрсдийгөө энхийг эрмэлзэж байсан боловч «тоталитар дэглэмийн хохирогч» болсон хэмээн сурталчилахаар оролдож буй Польш энэхүү Мюнхений гэрээний дараа өрнөсөн үйл явдалд маш онцгүй үүрэг гүйцэтгэсэн. Варшав энэ гутамшигт гэрээг эсэргүүцээгүйн дээр түүнийг ашиглан германчуудтай үгсэж, Чехословакийн нутаг дэвсгэрээс завшжээ. Польш улс 1934 онд буюу хамгийн түрүүнд нацистуудтай үл довтлох тухай гэрээг байгуулсан гэдэг хөдлөшгүй бат баримтын тухай дурьдалгүй, чимээгүй өнгөрөөх нь шударга бус болно.

Германы национал-социалист хөдөлгөөний эсрэг ЗХУ-тай хамтран тэмцэхээс татгалзсан Баруун Европын тэргүүлэгч орнуудын удирдагчид нь аюулыг өөрсдөөсөө зайлуулж, Германы цэргийн машиныг Дорно зүгт чиглүүлэх боломжтой гэж үзсэн. 1938 оны есдүгээр сарын 30-нд Их Британийн Ерөнхий сайд Н.Чемберлен А.Гитлерын хамт үл довтлох тунхаглалд гарын үсэг зурсан бөгөөд гурван сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 6-нд Герман, Франц нар адил баримт бичигт гарын үсэг зурсан.

Барууны удирдагчид Европ дахь хамтын аюулгүй байдлыг хангах сонирхолгүй ба тэдний ашиг сонирхол ЗХУ-ынхтай зөрчилдөж байгааг баталгаажуулсны дараа Москва Берлинтэй харилцах харилцаагаа хэвийн болгох ажиллагааг эхлүүлэхээс өөр аргагүй болов. Нацист Германтай сөргөлдөх нь зайлшгүй болсон гэдгийг ойлгосон манай орны удирдагчид орон зай болон жаахан цаг хугацаа хожих зорилгоор 1939 оны наймдугаар сарын 23-нд Харилцан үл довтлох тухай гэрээ байгуулсан ба дараагийн үйл явдлууд буюу ЗХУ-ын эсрэг чиглэгдсэн Гитлерын түрэмгийлэл энэ бүхнийг нотолсон билээ. Хэрэв нацист Герман нь Европт өргөн хүрээний харгис хэрцгий үйл ажиллагаа эхлүүлбээс харилцан цэргийн туслалцаа үзүүлэх асуудалд Лондон болон Парис хариу өгөхөөс бултан, бөөрөнхийлсээр байсан тул Москва түр зуурын улс төрийн харилцан буулт хийх энэхүү үл довтлох тухай гэрээг байгуулахаас аргагүй болжээ.

Дэвшилтэт хүн төрөлхтний бүхий л хүчин чармайлтыг дайчлан Гитлерын эсрэг эвсэл байгуулж байж л нацист Германы түрэмгийллийг зогсоож, Европыг боолчлолоос аварч чадсан билээ. Нюрнбергийн цэргийн шүүх нацизмын хүмүүнийг үзэн ядах ноцтой үзэл суртал, практик нь гэмт хэрэг байсан гэдгийг тогтоосон байдаг.

Мюнхен дахь хуйвалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан бөгөөд нацизмын эсрэг хамтран тэмцэх ирээдүйн холбоотнуудыг муудалцуулан, тэдний дунд үл итгэх үзэл болон хардалтыг төрүүлсэн. Орос болон Европын бусад орнуудын бүх нийтийн оролцоогүйгээр хамтын аюулгүй байдлыг хамгаалах үр дүнтэй нэгдсэн системийг бий болгох боломжгүй гэдгийг «Мюнхений тоглогчдын» үйл ажиллагаа батлав. Өнгөрсөн түүхээ буруу дүгнэснээс болж манай тив дээр олон шинэ хагарал үүсч байгаа ба манай улсын хилийн шугамын дагуу НАТО-гийн явуулж буй бодлогын идэвхжил нь өнгөрсөн цагийн хар бараан сүүдрийг дагуулах мэт.

1938 оны Мюнхений гэрээ нь Оросыг «тусгаарлаж», тулгарч буй нийтлэг бэрхшээл, аюул заналыг даван туулахад бидэнтэй хамтран ажиллахаас татгалзах нь ямар сөрөг үр дагавартай байдгийг тод томруун харуулсан түүхэн жишээ билээ. Барууны орнууд ОХУ-тай хамтран ажиллаж байж л Европод болон бусад тивүүд дээр энх амгалан, хөгжил цэцэглэлтийн орон зайг бий болгож чадна гэдгийг санан, түүхээсээ суралцах хэрэгтэй.

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-25 103.206.195.163

за даа тйим ч биз үгүй ч биз. Харин одоо хэрэм (крым)-*ийн хойгийг Украйнд буцааж өгсөн нь дээр биз дээ.

Зочин 2018-09-25 66.181.184.22

Сvvлийн хэдэн зууны туршид Европууд Оросыг дайрч байсан байх юм! Тэр нь эргээд Европуудад хохиролтой тусаж дуусдаг байжээ. Энэ vйл явц давтагдах гээд багаа болтой юм.

Зочин 2018-09-25 202.72.245.205

ХИТЛЭР ДАРАА НЬ СТАЛИНТАЙ ХУЙВАЛДАН ДЭЛХИЙН 2 ДАЙНЫГ ЭХЛҮҮЛЖ БИЛЭЭ ТЭР ҮЕД ГЕРМАН ҮНЭХЭЭР ӨНДӨР ХӨГЖИЛД ХҮРЧ ХҮЧ ЧАДАЛТАЙ БОЛСОН ТУЛ БҮГД АЙЖ БАЙЖДЭЭ

сэрдэнэ 2018-09-25 64.119.17.75

Цаг хугацаагаар харахад ойлгомжтой байгаа биз дээ. Хөршүүдээ дэмж.

Зочин 2018-09-25 202.179.26.19

Tuhain ueiin Stalin bagshaar udirduulsan ulaan Oros devshiltet hun turulhtun gedgiin neg heseg baijee gedgiig unshlaa hehe. Stalin ch Hitler guaigaas neeh dutahgui mahchin baisan gehiin unen uu. Hitler germanuudaa homroglon hyadddaggui baisan harin mani Stalin orosuudiigaa heden sayaar n tsaash n haruulsan gedeg biluu. Molotov Ribbentrop 2 Poland-g yaag saihan tentsuuhen huvaaj avna gej tohirson n unen yum genelee, druzya nashi?

Tr 2018-09-25 202.126.88.51

Molotov Ribbentrop-yn gereenii tuhai bas unshmaar bna.

Зочин 2018-09-25 202.126.88.51

Molotov Ribbentrop-yn gereenii tuhai bas unshmaar bna.

Зочин 2018-09-25 202.131.245.243

Өөрөө хайж олоод унш.