Хеликобактерийн шинжилгээг 2000 төгрөгөөр өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Хеликобактерийн шинжилгээг 2000 төгрөгөөр өгөөрэй

Хеликобактерийн шинжилгээг 2000 төгрөгөөр өгөөрэй

“Хаппи Веритас” оношилгооны төв 10 жилийн ойгоо тохиолдуулан “Хеликобактерийн эсрэг үндэсний аян” зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хеликобактери, давс, архи, тамхины хэрэглээ болдог байна. Иймд тус оношилгооны төв аяны хүрээнд хеликобактери илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийх болсноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Ходоодны хорт хавдрын 80 хувь нь хеликобактериас үүдэлтэй гэж байв. “Хаппи Веритас” оношилгооны төвийн дэд захирал Г.Батгэрэл “Манай улсад хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27 хувь нь таван жил амьдарч байна. Монголчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт жил бүр өсөх хандлагатай байгаа нь сэтгэл түгшүүлж байна” гэсэн юм. Дэлхий нийтэд жил бүр нэг сая хүнд ходоодны хорт хавдар шинээр оношлогдож, ойролцоогоор 723 мянган хүн энэ өвчний улмаас нас бардаг байна. Энэ тохиолдлын тал орчим хувь нь зүүн Азийн БНСУ, Хятад, Монгол, Япон оронд оношлогддог аж.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж