УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.18 цагийн орчимд эхэллээ. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд Монголын мал сүрэг хувьд шилжсэнээс хойш хоёр дахин өсч 51.6 саяд хүрснийг, мөн сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авсан, худалдааны алдагдал багассан хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлал 2014 онд зохион байгуулагдсан зэрэг амжилт байгааг онцоллоо.
Чуулганы хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож байна.
Г.ДАРЬ