“Р.Эрдэнэбүрэн гэдэг хувь хүний асуудал яриагүй”

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

“Р.Эрдэнэбүрэн гэдэг хувь хүний асуудал яриагүй”

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн даргын томилгоог өөртэй нь зөвшилцөөгүй хийсэн хэмээн мэдээлж байсан. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын  хамт мэдээлэл хийж “Засгийн газрын хуулиа ч зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаасаа зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол суриа үгүйсгэж байна. Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор би тогтоолыг нь зураагүй байгаа. Зөвшилцөл дуустал энэ хүнийг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшөлцлийн хүрээнд харилцан итгэл дээрээ үндэслэн асуудлаа шийдэх боломж байхад хүч түрж болохгүй.Төрийн албан хаагчийн асуудал дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй гээд шууд алхаа цохисон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал. Тиймээс би энэ байр сууриа хатуу барина” хэмээж байлаа.  Харин өчигдөр  орой уг асуудал цэгцэрч, Р.Эрдэнэбүрэнг Төрийн нарийн бичгийн даргаар улираан томилсон юм. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Асуудлын гол нь  яамных нь сайдтай зөвшилцөөгүй томилсон асуудал байсан. Р.Эрдэнэбүрэн гэдэг хувь хүнтэй хамтарч ажиллахгүй ч гэдэг  асуудал яриагүй. Төрийн албан хаагчийг  томилохдоо сайдтай нь зөвшилц гэсний дагуу зөвшилцөөд сая томиллоо” гэх хариулт өглөө.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж