BMW маркийн хоёр машин шатжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

BMW маркийн хоёр машин шатжээ

BMW маркийн хоёр машин шатжээ

평창서 BMW 520d 주행 중 화재(춘천=연합뉴스) 24일 오전 11시 54분께 강원도 평창군 방림면 방림리 치안센터 앞에서 운행 중이던 BMW 520d 승용차에서 불이 나 소방대원들이 진화작업을 펼치고 있다. 2018.9.24 [독자 제공]yangdoo@yna.co.kr/2018-09-24 13:59:36/

Өмнөд Солонгост сүүлийн хоёр өдрийн дотор хоёр BMW маркийн машин шатсан тохиолдол гарчээ. Тодруулбал, шатсан хоёр машин хоёулаа BMW 520d маркийн дизель хөдөлгүүртэй машин байсан бөгөөд Германы автомашин үйлдвэрлэгч BMW компанийн эргүүлэн татах автомашинуудын жагсаалтад орсон байжээ.

Эхний машин даваа гаригийн үд дунд Сөүлээс зүүн тийш 180 километрийн зайд орших Пёнчанд явж байхдаа шатсан гэж орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Машин маш богино хугацаанд шатаж гал сөнөөгчид ч мөн шуурхай ажиллаж 10 минутын дотор галыг унтрааж жолоочоос гадна гэр бүлийн гурван гишүүнийг  машинаас эсэн мэнд гаргаж чаджээ.

Ням гаригт Сөүлээс 415 километрийн зайд орших Сунчоны хурдны зам дээр мөн л BMW 520d маркийн машин шатлаа гэсэн мэдээ хурдны замын эргүүлийн ажилтнаас иржээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Энэ жил BMW компани 100 гаруй мянган автомашинаа эргүүлэн татахаар болсон юм.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: koreatimes.co.kr

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс