Apple “Shazam” аппликейшныг эзэмшихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Apple “Shazam” аппликейшныг эзэмшихээр боллоо

Apple “Shazam” аппликейшныг эзэмшихээр боллоо

Та бидний сайн мэдэх, дуу хөгжим танин мэдэхүйн аппликейшн болох “Shazam”-ийг Apple худалдан авахаар болжээ.

“Apple болон Shazam хоёр компани нь урт түүхтэй. Бид App Store-гийн анхны апп-уудын нэг бол Shazam байсан. Одоо Shazam нь дуу хөгжимд хайртай, дуртай хэн бүхний сонголт болсон” хэмээн Apple Music орлох захирал Оливер Шсчүссер мэдэгджээ.

“Shazam” аппликейшныг Apple ирэх арванхоёрдугаар сард худалдан авахаар зэхэж байгаа бөгөөд өөрсдийн дуу хөгжмийн салбарыг тэлэх зорилготой байгаа ба 400 сая ам.доллараар худалдан авч байгаа аж.

Удахгүй Shazam аппликейшн хэрэглэгчдийн гар дээр ямар ч зар сурталчилгаагүй мөн үнэгүй хүргэхээр төлөвлөөд буй.

ЭХ СУРВАЛЖ: CNET
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж