АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу бүсгүй С.Айгерим дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас программ хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ. Тэрбээр багадаа өвөө шигээ парламентын гишүүн болохыг мөрөөддөг охин байсан аж.
Учир нь түүний өвөө болох Х.Алип нь цагтаа АИХ-ын депутатаар сонгогдон Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан гэнэ. Хожим нь охин бодлоо өөрчилж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийдэж 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерийн инженер мэргэжлээр дүүргэжээ. С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер юм.
Дашрамд, Apple компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын дөрвөн иргэн ажилладаг гэх мэдээлэл бий.
Э.АРИУН