БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалах элчүүдийг бэлтгэх "Ногоон паспорт" аян улс орон даяар амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.
“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд Ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор Баянхонгор аймгийн 1500 ахлах ангийн сурагч, Дархан-Уул аймгийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдад ногоон паспорт тарааж, байгалиа хамгаалах сургалтанд хамруулаад байгаа аж.
Мөн тус аянд Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн сурагчид нэгдээд байна.
Холбоотой мэдээ