НҮБ-ын чуулганд оролцсон 3 сартай охин

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

НҮБ-ын чуулганд оролцсон 3 сартай охин

НҮБ-ын чуулганд оролцсон 3 сартай охин

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн амаржаад гурван сар болж байгаа бөгөөд НҮБ-ын чуулганы танхимд өөрийн гурван сартай охины хамт орж ирснээр түүний бяцхан охин дэлхийн түүхэнд НҮБ-ын чуулганд оролцсон хамгийн бяцхан оролцогч болж байна. Нелсон Манделагийн Энх Тайвны чуулган дээр гурван сартай охиноо эрхлүүлэн үнсэж буй 38 настай Шинэ Зеландын Ерөнхий сайд болон түүний нөхрийн зураг цахим орчинд маш их хандалт авч байна. Түүний нөхөр Кларк Гэйфорд охиноо маш сайн асардаг сайн аав гэдэг нь эхнэрээ индэр дээр гарах үед Шинэ Зеландын төлөөлөгчдийн дунд суун охиноо саатуулж байгаагаас харагдаж байсан юм. Охины аав Гэйфорд даваа гаригт түүний нэвтрэх бичигний зургийг твиттэрт нийтлэхдээ “21 насных нь төрсөн өдрөөр ярих хамгийн сайхан түүх байх болно” гэсэн байна. Охины нэвтрэх бичигний тайлбар дээр “Шинэ Зеландын тэргүүн хүүхэд” хэмээн бичжээ. Гурван сарын өмнө Ерөнхий сайд Ардерн мөн албан өрөөндөө төрсөн анхны Шинэ Зеландын удирдагч болсон юм.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж