Улирлын өмнө: Даллас Старс баг | News.MN

Улирлын өмнө: Даллас Старс баг

Улирлын өмнө: Даллас Старс баг

Улирлын өмнө: Даллас Старс баг

Ж.Бенн, М.Ханзал, Т.Сегуин, Ж.Спецца, Ж.Клинберг нарын бүх-одод тоглогчидтой мөн А.Радулов гэсэн авъяаслаг олон тамирчидтай ч Даллас Старс баг сүүлийн 2 улирал дараалж плэй-оффын гадна үлдсэн. Өнгөрсөн улиралд тун боломжийн тоглолтыг үзүүлж байсан ч 4 сараас хойш маш хангалтгүй тоглосон нь Даллас Старс багийг плэй-оффын гадна үлдэх шалтгаан болсон. Ерөнхийдөө улирлын төгсгөлийг хангалтгүй хийсэн. Даллас Старс багийг удирдан 1999 онд стэнлийн цомыг хүртэж байсан К.Хичкок хуучин багаа дахин сэргээн босгох даалгавартай 2017 оны 4 сард ирж байсан ч яг жилийн дараа ажлаа өгсөн. Түүний ажлыг коллежийн лигт ажиллаж байсан 49 настай мэргэжилтэн Ж.Монтгомериг дасгалжуулагчаараа томилоод байна. Канад мэргэжилтэн Ж.Монтгомери анх удаагаа ҮХЛ-т баг удирдах гэж байгаа ч коллежийн лигт өндөр амжилт үзүүлж 2017 онд удирдсан багаа Нэгдсэн Улсын коллежийн аварга болгосон туршлагатай дасгалжуулагч юм.

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Г.Патерин Миннесота Уайлд руу, Д.Хэмьюс Нэшвилл Предаторс руу, довтлогч А.Руссель Ванкувер Кэнайкс руу
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч Б.Комо Колорадо Эвеланшаас, хаалгач А.Хадобин Анахайм Даксаас, хамгаалагч Р.Полак Сан-Хосе Шарксаас

Даллас Старсын хийсэн солилцоонууд ерөнхийдөө чөлөөт агентын зах зээл байсан. Колорадогаас чөлөөт агент болоод байсан Б.Комотой 3 жилийн 7.2 сая ам.долларын гэрээ байгуулсан. Тун боломжийн гэрээ байгуулсан ч Б.Комо багт Т.Сеигун болон А.Радулов нарыг суулгаад гарааны лайнд гарна гэж бодохгүй байна. Магадгүй дээрх хоёр тоглогчдын дараагийн талбайд гарах найдвартай тоглогч гэж авчирсан болов уу? Харин Чех хамгаалагч Р.Полак багийн хамгаалалтанд хэрэгтэй тоглогч ирсэн.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

Ж.Бенн – Т.Сегуин – А.Радулов

Э.Линделль – Ж.Клинберг

II ЛАЙН:

М.Янмарк – Ж.Спецца – В.Ничушкин

М.Хейсканен – С.Жонс

III ЛАЙН:

Б.Комо – Р.Факса – Т.Питлич

М.Метод – Ж.Хонка

Даллас Старс баг энэ зун Т.Сегуинтай 8 жилийн 78.8 сая ам.долларын шинэчилсэн том гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Т.Сегуин жилийн 9.8 сая ам.долларын цалин авах бөгөөд Ж.Бенний дараа орох өндөр цалин юм. Үүнээс гадна В.Ничушкинтай 2 жилийн, С.Жонстой 3 жилийн гэрээ шинэчлэн байгуулаад байна. Ямартаа ч багт хэрэгтэй тоглогчидтойгоо гэрээгээ шинэчлэн байгуулсан тул шинэ улиралдаа Даллас Старс баг бэлэн болсон. Харин Чех тоглогч М.Ханзалын бэртэл түүнийг улирлын эхэнд багтайгаа нэгдэж чадах эсэхэд эргэлзээтэй болгоод байна. Одоогоор өөр ямар нэгэн бэртэл гэмтлийн асуудал багт гараагүй байгаа. Энэ цагийн Даллас Старс баг бол плэй-оффт шалгарах ёстой, бас боломжтой баг. Хэрвээ ирэх оны 4 сар гэхэд плэй-оффт шалгарч чадаагүй бол дараагийн дасгалжуулагчийн эрэлд гарахыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ коллежийн лигээс ҮХЛ-т орж ирээд амжилттай ажилласан олон дасгалжуулагч бий. Иймд Ж.Монтгомери дасгалжуулагчид эргэлзэх шаардлагагүй болов уу? Дээр нь энэ цаг үеийн мөсөн талбайн шилдэг хослол Ж.Бенн-Т.Сегиун нарын хослол плэй-оффт шалгарах ёстой.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

dallas 2018-09-25 202.179.22.170

mana texas statiin bag yum dulgan

Byambaa.czech 2018-09-25 62.201.26.141

amidaa duud amjilt! ene serialaa urgeljluuleed baigaaraa..yag l xyychin shigee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж