АНУ-ын Төрийн департмент Тайваньд 330 сая ам.доллартай тэнцэх байлдааны нисэх онгоц нийлүүлэх болсноо мэдэгджээ.
“F-16, C-130, F-5” зэрэг сөнөөгч онгоцнуудын эд анги сэлбэг, систем болон програм хангамжтай холбоотой зүйлсийг Тайвань Lockheed Martin Corp-оос худалдан авахаар болсон талаар АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагоноос мэдэгджээ.
Энэхүү санал болгосон худалдаа бол Тайванийн Батлан хамгаалах болон нисэх онгоцнуудыг сайжруулахад оршиж байгаа болохоос бүс нутагт цэргийн хүчний тогтвортой байдлыг бусниулах оролдлого биш хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Тайванийн эрх баригчид Lockheed Martin Corp сөнөөгч онгоц үйлдвэрлэгч компанитай худалдан авалтыг эцэслэхээр хэлэлцэх дутуу байгаа ажээ.
Өөртөө засах эрхтэй Тайваньд АНУ зэвсэг нийлүүлж байгаа нь БНХАУ-д арга хэмжээ авахад хүргэх талаар судлаачид дүгнээд байна. Учир нь БНХАУ Тайванийг одоо болтол өөрсдийн газар нутаг хэмээн үздэг байна.
БНХАУ АНУ-ыг Тайваньд өөрсдийн бүтээсэн дэвшилтэт технологи зэр зэвсэг, сөнөөгч онгоцнуудаар хангаж байгаад ихэд сэжиглэж байгаа ажээ. Тайванийн Засгийн газраас өнөөдөр /2018.09.25/ АНУ-ын тусламжид талархаж байгаагаа илэрхийлсний сацуу цаашдын батлан хамгаалах асуудлуудад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ