Улаанбаатар хотын орон сууцны айл өрхийн дулааны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-наас 15 хувиар нэмэгджээ. Үнийг нэмэхдээ дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм байна. Тухайлбал, 40 м.кв хүртлэх талбайтай айлаас 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр суурь үнийг нь тооцохоор болсон байна. Дулаан эрчим хүчний өөрчлөгдсөн үнэ хоёрдугаар арын 1-нээс Дархан, Эрдэнэт хотуудад мөн мөрдөгдөхөөр болжээ. Харин Эрчим хүчний зохицуулах газраас энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар өгөөгүй, “худлаа мэдээлэл” гэв. Тэгэхээр Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг шинээр баталж, үүнийгээ яагаад хэвлэлийнхнээс нуусан бэ гэдэг асуулт тавигдаж байна. Дулааны үнэ нэмэгдээгүй хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлж байсан ч харин СӨХ-ныхон өнгөрсөн 12 дугаар сарын 5-наас дулааны үнэ нэмэгдсэн гэдгийг дуулгав. Ийнхүү ажлаа мэддэггүй Эрчим хүчний зохицуулах хорооныхон шиг төрийн албаныхнаа цөөлөхгүй бол эдийн засгийн хямралын үед өдөржингөө фээсбүүк, твийттерээр жиргэдэг тэдний цалин олох гэж иргэд, баялаг бүтээгчдийн нуруун дээр ачаалал нэмэх хэр зөв шийдвэр болохыг мэдэхгүй байна.
Шинээр батлагдсан дулааны үнийн тарифыг Айл өрхөд /НӨАТ-гүй үнээр/ хүргэж байна
Үйлдвэр аж, ахуйн нэгжид
О.САР