49 хоногийн турш далайд хөвсөн хүү олджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

49 хоногийн турш далайд хөвсөн хүү олджээ

49 хоногийн турш далайд хөвсөн хүү олджээ

Индонез улсад 49 хоногийн турш далайн урсгал даган оромжтойгоо хөвсөн хүүг Япон улс руу явж байсан Панамын усан онгоц олж амийг нь аварчээ. 19 настай Алди Новел Адиланг гэх Индонез хүү Индонезийн Сулевиси арлын эргээс 125 км-ийн зайд далай дээр байрлах модон сал бүхий оромжинд гэрэл асааж загас занганд оруулах ажил хийдэг байсан юм. Түүний ажилладаг компаниас долоо хоног болгон хүн ирж ус, хоол хүнсээр хангадаг байж. Долдугаар сарын 14-нд хүчтэй шуурга болж хүү зангуугаа алдан далайд хөвж төөрчээ.  Хоол хүнс нь долоо хоногийн дараа дууссан тул загас барьж, өөрийн оромжны хэсгээсээ шатаан хоол хийж, далайн давстай усыг багаар залгин ууж байсан гэнэ. Түүнийг нэг өдөр аварга загас дагасан бөгөөд замдаа айж, уйлж, цөхөрч, далай руу үсрэх бодол ч төржээ. Алди: “Аав ээжтэйгээ дахиж хэзээ ч уулзахгүй нь гэж бодогдож байсан. Гэхдээ би өдөр болгон залбирч байсан” гэж ярьжээ. Осака дахь Индонезийн Консулын мэдээлснээр хүүг наймдугаар сарын 31-нд Гуам арлаас олсон юм. Тэр усан онгоц харах болгондоо гэрлээ асаан дохио өгсөн ч түүнийг 10 гаруй завь харалгүй өнгөрч зарим бүр харсан мөртлөө зогсоогүй байна.Тэр есдүгээр сарын 6-нд Японы Токуяма хотод ирсэн бөгөөд энэ сарын 8-нд гэртээ эсэн мэнд иржээ.

Эх сурвалж: PEOPLE.COM

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-25 109.133.199.64

Ene medeeg angli hel deer ni uchigdur unshij baisan yum. Tanai site medeeg orchuulj tavihdaa uursduu zohiogood tavichihdag yum uu haashaa yum? Dalain davstai us baga bagaar uusan ch geh shig, boroonii us uusan gesen baisiishdee. Hun davstai dalain us uuval yadag gedgiig medeh uu malaa? 10 garui zavi harsan ch haraagui ungursun ch geh shig, 10 tom hulug ongots anzaaralgui ungursun gej bichsen baisiishdee hudalchaa!!!

Зочин 2018-09-25 64.119.16.243

ХАРСАН Ч ХАРААГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРСӨН ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА НЭХЭХ ХЭРЭГТЭЙ,

Элит 2018-09-25 202.21.127.160

Уг нь элит гэдэг ийм л хүмүүсийг хэлдэг байсан юм гэнэ лээ, одоо л үгийн утга өөрчлөгдөөд хамгийн бие даан амьдрах чадваргүй болсон хүмүүсийг л хэлээд байгаа болохоос

Зочин 2018-09-25 103.229.123.123

Burhanii gahimshig