Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно | News.MN

Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Ирэх аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор боллоо. Учир нь явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрджээ.  Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Ингэснээр иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд бие биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно" хэмээн тайлбарлажээ.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hahaha 2018-09-25 64.119.23.9

ygaasaa hynaj diilehgui bgaam chin tsagdaagui bolchyoldoo. bid uurusdu bie bienee tatvart mataad suujie

zochin 2018-09-25 202.126.88.40

ugasa ywgan hvnii garts haaj zogsoh ni ta narin buruu shdee. demjij bn

Коля 2018-09-25 122.201.21.120

Маш зөв ажил хийх гэж байгаа юм байна

Хүннү 2018-09-25 202.179.25.107

Торгох маш амархан Монгол улсын төсвийг энэ л мөнгөөр бүрдүүлж байна. Жишээ нь: аавыг нь торгоод тэр мөнгөөр нь хүүг нь сургаж байна.

Х Батсайхан БГД-14-р хороо иргэн 2018-09-25 202.131.244.210

Энэ уг нь сайхан мэдээ байна гэвч сайн хяналтын дор хийх хэрэгтэй жишээ нь янз бүрийн программ ашиглан хуурамчаар хэн нэгнийг чадах хорлох зорилгоор хуурамч мэдээлэл цацах асуудал ихээр гарах байх гэж санагдаад байна үүнийг яаж зохицуулах вэ? Зөвхөн 5,10 хан минут зогсоод хөдөлсөн машиныг зургийг аваад танайх руу игээвэл та бүхэн зогссон хугацааг яаж мэдэх вэ? тэр явуулж байгаа хүн хэдэн цагаар гэсэн тайлбартай мессиж явуулж болох байх. яагаад гэвэл одоо ашиглаж байгаа F B гээр дандаа хуурамч

Зочин 2018-09-25 194.230.159.76

Хэнэггүй хариуцлагагүй нөхдүүдэд яг тохирсон шийтгэл байна. Дэмжиж байна

иргэн 2018-09-25 103.9.90.50

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ХАМГИЙНХҮЧТЭЙ.ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин 2018-09-25 103.9.90.50

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ХАМГИЙН ХҮЧТЭЙ.ДЭМЖИЖ БАЙНА

Зочин 2018-09-25 103.111.68.3

Дэмжиж байна. НӨАТ-ын хууль гэхэд идэвхтэй, санаачлагатай иргэдийн хүчээр тависан зорилгодоо хүрч сайн хэрэгжиж байгаа. Энэ асуудал ч зөв тийшээ яваасай гэж хүсэж байна. Худал хуурмаг зураг, эвлүүлэг энэ тэр их явахвий. Цагдаагийн байгууллага холбогдогчийг заавал шалгаж байж торгох нь зөв байх.

Зочин 2018-09-25 45.117.35.5

Хүний мууд дуртай ажилгүй замын таглааснууд баярлаж үхэх нээ

быөйыб 2018-09-25 124.158.107.71

Дэлхийн хаана ч байдаг хяналт. Чи өөрөө тэгж явахаа л болчих

Зочин 2018-09-25 45.117.35.5

Иргэдийг хагаралдуулж яах нь вэ. Бөөн өс хонзон бий болно доо. Гэмт хэрэг руу иргэдийг турхирч байгаа юм уу

pedro 2018-09-25 182.160.37.115

Матаөсчид бэлдэж байгаа юм байна. Мөд 38 он шиг юм болно доо

Зочин 2018-09-25 203.217.139.232

дэмжиж байна

бб 2018-09-25 66.181.184.25

сайхан ярьчихаад мэдээлэл өгөхөөр торгохгүй толгойг илж тэр даргын ах дүү гээд явуулаад мэдээлэл өгсөн шударга иргэнийг хүнд байдалд оруулаад байв даа та нар ч тэгэж чадна даа сайхан ярьдаг хулхидаг гарууд шүү

Зочин 2018-09-25 180.149.65.2

маш зөв

1937 2018-09-25 59.153.112.18

on back

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж