Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

Ирэх аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор боллоо. Учир нь явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрджээ.  Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Ингэснээр иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд бие биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно" хэмээн тайлбарлажээ.

Э.АРИУН 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж