МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

232

МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

Улсын Дээд шүүх өчигдөр МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, бүртгэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, дэд дарга Ц.Оюунбаатар нар  мэдээлэл хийлээ.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

-МАХН-ынхан шинэчлэн найруулсан дүрмээ баталснаар ардчилсан, шударга зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Цаашид Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар улс төрийн хүчин, иргэд сонгогчидтой хамтран ажиллах болно. Үндсэн хуулийн цэц сонгууль хэзээ явуулахыг заадаг газар биш.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж:

-Манай намын бодлого, үйл ажиллагаа олон түмэнд ил тод байна. Шинэ дүрмийн хүрээнд урьд урьдынхаас илүү сахилга хариуцлагатай шинэ түвшинд хүрч ажиллана. Зарим хүмүүс манай намын шийдвэрийн талаар өөр үзэл бодол илэрхийлж байсныг бид онцгойлон ярих шаардлагагүй болов уу. Нэгэнт Улсын Дээд шүүх намай намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэсэн учраас бид энэ дагуу ажиллана.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цаашид О.Баасанхүү гишүүнтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-МАХН ээлжит бус Их чуулган хийхдээ хэн нэгэнд хариуцлага тооцох, хэн нэгнийг бодож хийгээгүй. Хэн нэгнийг онцгойлж ярих нь жижиг асуудал. Явцын дунд ганц нэг юм ярих хүн байсан. Гэсэн ч жингийн цуваа цааш явна гэдэг үүднээс бид ач холбогдол өгөхгүй байгаа юм.  Ер нь энэ хүмүүс хэрхэх тухайгаа мэдэж байгаа юм байлгүй. Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүний хувьд асуудал ярьсан гэсэн. Бид энэ талаар яриад байх шаардлагагүй. О.Баасанхүү 300 хүнийг цуглуулж хууль бус хурал хийснийг шүүх шийдээд өгчихлөө шүү дээ. Ер нь Төрийн ордонд шөнө хурал хийсэн асуудал бол Үндэсний аюулгүй байдал талаас ноцтой асуудал юм. Жирийн нэг хүн Төрийн ордонд орохдоо олон зөвшөөрөл авдаг. Гэтэл автобус, автобусаар хүн зөөж, хурал хийснийг бид ярих ёстой. Энэ ажлыг санаачлагч нь О.Баасанхүү гэж байгаа боловч ийм үйлдлийг өдөөн турхирдаг, санхүүжүүлдэг тодорхой хүмүүс байгаа нь тодорхой юм.

-Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан хоёр заалт нь ямар учиртай вэ?

-Шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь намын удирдлагыг сонгоход ил болон нууц санал хураалтаар явуулах тухай юм. Үүнээс гадна Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээр байгаа.

-Шүүхээс ял шийтгүүлж байсан Э.Эрдэнэжамьяан, З.Баянсэлэнгэ нарыг МАХН-аас хөөх үү?

-Э.Эрдэнэжамьяаныг цэвэр улстөрийн зорилгоор хэрэгт татсан. З.Баянсэлэнгийн асуудал ч шүүхээр залруулагдана гэж бодож байна.

baasanhuu

О.Баасанхүү: З.Баянсэлэнгэ архи уугаад, Ерөнхийлөгч дээр орсон

Улсын Дээд шүүх өчигдөр /2018.09.24/ МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, бүртгэсэн. Жил гаруйн өмнөөс МАХН-ынхан хоёр хуваагдаж, Н.Энхбаяр, О.Баасанхүү гэх хоёр даргатай болсон юм. Ингээд аль аль нь дүрмийн өөрчлөлт, тамга тэмдгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч шүүх бүртгэхээс татгалзсан билээ. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулж, өчигдөр Улсын Дээд шүүхэд бүртгүүлэв.


Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр “ТВ-9” телевизээр нэг талыг барьсан, буруу мэдээлэл цацагдсан. Телевизээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа учраас би үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Дээд шүүх хэвлэлээр гараад байгаа шиг ямар нэг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх зөвхөн Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажиллана гэсэн байдаг. Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүхийг “үнэлгээтэй” гэж хэвлэлд яриа өгсөн байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, нийслэлийн шүүх 100 мянган ам.доллар, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг гэж ард түмэн ярьдаг талаар Х.Нямбаатар мэдээлэл өгсөн байдаг. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна. Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна.


Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой. Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон.Гэтэл манай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучхаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа. МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсан би бол их баярлах байсан. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон гишүүдийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой. Түүнээс намын дэмжлэгээр яваад байж болохгүй. З.Баянсэлэнгэ миний мэдэж байгаагаар тавдугаар сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү. Тиймээс ийм хүмүүсийг намаас хөөх заалт орсон бол зайлуулна. Үүнээс гадна намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан гэсэн үг юм. Тэгэхээр намын дараагийн Их чуулган хуралдах үед шинэ даргыг сонгоно гэсэн үг. Иймээс ирэх арванхоёрдугаар сард Их чуулган зарлаж, намын даргаа сонгох, зарим нэг үл бүтэх гишүүдийг хөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байна” гэв.

"Болор дуран"-аар шалгав.

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-25 122.201.19.66

Ene nam uye ongrooson ni haragdaj bna. Ene tendees orj irsen baahan urvagchid l baih ym.

Зочин 2018-09-25 202.21.106.170

Энхбаяр Баасанхүүгийн суудлын мөнгийг хувьдаа завшсан. Тэгээд одоо энэ хүн ядуу байх ёстой гэж бодож байгаа бол том эндүүрэл. Энхбаяр чи хажуугийн бүх хүнээ хазаж хайрдаг зан өнөөдөр болсон хохино. Дүү сайн байна. Үзүүлээд өг.

иргэн 2018-09-25 174.50.62.78

Ойлгомжтой ш дээ. ЖООМыг ЖОНХУУ санхуужүүлж байгаа. Цаана нь ТАРВАГА байгаа.

иргэн 2018-09-25 174.50.62.78

Ойлгомжтой ш дээ. ЖООМыг ЖОНХУУ санхуужүүлж байгаа. Цаана нь ТАРВАГА байгаа.

иргэн 2018-09-25 174.50.62.78

Ойлгомжтой ш дээ. ЖООМыг ЖОНХУУ санхуужүүлж байгаа. Цаана нь ТАРВАГА байгаа.

Зочин 2018-09-25 45.117.35.18

МАХН гэж хөөрхий хөөтэй тэрлэг шиг ядруухан юм ярьдаг хэдэн нөхөд тараасай, Энхбаяр Баасанхүү хоёулаа хэнд хэрэггүй шаарнууд

Зочин 2018-09-25 202.9.42.252

Баасанхүү эрдэнэтийн 49 хувьд худалдагдсан мөнгөний төлөө юу ч хийж мэднэ 49 н эсрэг дуугарсан болгон руу дайрч байдаг арчаагүй амьтан эрдэнэт энэ урвасан хулгайчтай тооцоо хийнэ бас ххбанктай нийлж нам луйвардах санаатай хулгайч

Зочин 2018-09-25 122.201.31.121

Адуунчулуун нүүрсний уурхайн ажлын байран дээр албан үүргээ гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтныг эрхэлсэн ажилгүй Ганбаяр,Бямбасүрэн Найнги компанийн захирал Мягмарсүрэн нар бүлэглэн цагдаа нарын хажууд зодож танхайрчээ. Зохицуулах үүрэгтээ ёс төдийй хандаж байгаа цагдаа нарт зөрчлийн хууль үйлчлэх үү ? гэдгийг асуумаар байна

хн 2018-09-25 64.119.17.140

за энэ МАХН ч яах вэ хзрзээр хоолоо иддэг МАН АН-нѳхдүүд л сонин байна

Зочин 2018-09-25 64.119.17.140

за энэ МАХН ч яах вэ хзрзээр хоолоо иддэг МАН АН-нѳхдүүд л сонин байна

Зочин 2018-09-25 103.229.122.4

Дээд шуух гэж дампуурсан газрыг шинэчлэх цаг болсон!!!

Зочин 2018-09-25 108.246.208.22

Sharavdorj hogshin ichij amidraasai hogshin iljig joroo surahgyi shyy shar semjilsen ner tord durtai daldaakaa

Baadag huu 2018-09-25 118.103.197.84

Huurhiig namaas huuhuus duu. Honinii honhortoo yvj baig. Kkkkk

би 2018-09-25 59.153.112.223

Цаг цаасны гарзуудтай бүү зууралд

Зочин 2018-09-25 104.162.237.244

БАасныхүүг женко санхүүжүүлдэг нь нууц биш штэ. Нэг их битүү хэлээд бх шаардлага алга. Женко дандаа адгийн юмнуудыг дэмждэг хойно. Элбэгдоржийг ч анх дэмжиж гаргасан. Хагаран бутаргах бүх юмны цаана женко бдг. Ичихгүй ерөнхийлөгч болчихоод. Ер нь энэ элбэгдорж женко 2 ерөнхийлөгчин сэнтийг айхтар бузартуулж бн шүү.

Зочин 2018-09-25 104.162.237.244

Заа, баасныхүүг женко санхүүжүүлдгийг хэн мэдэхгүй юм, нууцлаад байх шаардлага ч алга. Энэ женко гэж хулгайч царайлчихаад дандаа иймэрхүү л хорлодог, нураадаг, бүтэмжгүй болгодог л юм хийдэг. Эвлэлдүүлдэг, бүтээдэг, дэмждэг юм хийж чадахгүй. Дэмжвэл баасанхүү, махвал, эрдэнэбилэг мэтийн адгийн өөртэйгээ адилхан юмнуудыг дэмжин гаргаж улс оронд гай болдог. Элбэгдоржийг хүртэл муу юманд нь санхүүжүүлж анх гаргасан нь женко штэ. Энүүний гай элбэгдоржоос дутахгүй шүү.

Зочин 2018-09-25 202.72.245.205

ЭНЭ НАМ ГАНЦ ХҮНИЙ ХУВИЙНХ Ш ДЭЭ БУСАД НЬ ЮУ Ч БИШ ХАРИН ГАНЦ ГЯЛТАЙХ ЮМ НЬ БААСКАА БАЙМААР

Зочин 2018-09-25 64.119.17.140

МАХНыг дэмжье

Балай Баасанхүү гэж 2018-09-25 202.131.7.226

Энэ Баасанхүү захиалгын мөнгөндөө эрдээд хэн лүү хамаагүй хирээ мэдэхгүй хуцдаг гөлөг болжээ. Баасанхүү одоо болно. ДЭЭД ШҮҮХЭД ӨГӨХ МӨНГӨГҮЙ БОЛООД УНАСАН хэрэг үү Шүүхийг доромжлоод хүн гүтгээд хол явахгүй шүү үнэнд гүйцэгдсэн одоо болно шүү Баасхүүү

Khuts 2018-09-25 66.181.188.42

Ene byr Buunii nokhoi boljee!

Зочин 2018-09-25 202.9.42.97

ЗӨРҮҮ МӨНГӨ ХАЙЧСАН БЭ БАЯНСЭЛЭНГЭЭ!!!

Баримт 2018-09-25 202.9.42.97

З.Баянсэлэнгэ 5-р сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд 5-р сарын 30-ны өдөр Засгийн Газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү.

MGL 2018-09-25 103.229.178.2

Beren Group chini bas balarsan luivarchin company bna daa

Ноён урваач, нохой шарваачаа гэж 2018-09-25 103.14.38.130

Ноён урваач нохой шарваач гэгчээр Баасанхүү их нохйотож бна. Нээрээ л өмгөөлөгч хүн мөнгөний төлөө, хөлсөөр л ажилладаг зуршилтай болохоор хэнийг ч гэхгүй мөнгө өгсөнд л үйлчилдэг ёстой л до. Тэгээд мэдрэл, сэтгэцийн өвчтэй хүн бүүр балайрдаг юм бн.

зочин 2018-09-25 122.201.25.46

Уяа, угаадас хоёрыг нь тохируулахгүй бол асуудал

Зочин 2018-09-25 66.181.186.242

Шаравдорж МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшүүлээгүй гэж гомдож тус намаас урваж Н.Энхбаярыг түшсэн бол Оюунбаатар дахиад шадар сайд болчих санаатай Энхбаярыг бараадаад г.м МАХН чинь МАН-ын хэсэг хугацааны нэр одоо хэрэглэхээ больсон нэр харин түүнийг төр ард түмнээсээ хулгай хийж баригдаад шийтгэл хүлээгээд засраагүй зальт этгээд Н.Энхбаяр ашиглаж элдэв албан тушаал горилогчдыг цуглуулах болж элдэв жагсаал самуунд багш нарыг хүртэл оролцуулж үймүүлж байна.Та нарыг хүмүүс хараад шоолж байна.

Хммм 2018-09-25 202.9.42.18

Баасанхүүг женко санхүүжүүлдэг гэ биздэ. Хор найруулж яс хаяхдаа сайн шүү манай монгол ялна ах!!!

балайсамган 2018-09-25 202.9.42.97

архи шагладаг алтан бөгж хулгайлдаг авгай ийм л байж таараа одоо угаасаа ялтан ялтны ялыг биечлэн эдлүүлэхгүй бол гай тарина шүү

Зочин 2018-09-25 202.21.106.161

Эмгэн

Зочин 2018-09-25 182.160.1.135

О.Баасанхүү шиг зоригтой гишүүн байх хэрэгтэй, үнэхээр хэлье гэснээ хэлдэг зоригт эр. Намбар энхбаяр тэр 24 тэрбумын газар луйвардсанаа хүлээж үнэнээ хэлэхгүй бол өөдлөхгүй дээ. Өөрийгөө бас буддист гээд байгаа, тийм бол би шаачихсан байсан юм аа, уучлаарай гэхэд ард олон түүнийг хүндлэнэ.

иргэн 2018-09-25 202.70.34.70

За бэрэн компаниа шалгаад энэ байрны зөрүү мөнгө хаашаа орныг шалгасан юм болов уу????

Зочин 2018-09-25 202.9.40.54

Янхийсан балай авгай урт шар дээлт 2 ийг дутуу шалгасан даа

Зочин 2018-09-25 103.229.122.128

Zuv.