УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдан боловсруулагдсан төслүүдийг хэлэлцсэн юм. Зарим нэг санг татан буулгаж буйг онцлон эсэргүүцэх гишүүд байсан бөгөөд Ж.Эрдэнэбатсайд зарчмын тайлбар хийж “Ямарваа нэгэн санг татан буулгахдаа тухайн сангийн үйл ажиллагааг огт зогсоосон зүйл нэг ч байхгүй” гэв.
Мөн одонгийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь насанд хүрчихсэн бол өгөхгүй байх тухай хуулийн төслийн заалтыг хэлэлцүүлгийн үеэр өөрчлөх боломжтой, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс нэг хувийн татвар авах тухай төслийн хэлэлцүүлэг дутуу байгаа, яригдаж буй асуудал гэдгийг тодотгосон байна.
Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэх бөгөөд дараагаар нь чуулганаар хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Б.ЭНХ