Худалдааны хамтрагчдаа татварын хөнгөлөлт үзүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Худалдааны хамтрагчдаа татварын хөнгөлөлт үзүүлнэ

Худалдааны хамтрагчдаа татварын хөнгөлөлт үзүүлнэ

БНХАУ урт хугацааны турш хамтран ажилласан, худалдааны найдвартай түншүүддээ импортын татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг ирэх сараас мөрдөж эхлэх тухай “Блүүмбэрг” мэдээллээ. Татварын хөнгөлөлтийн хэмжээ, ямар бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хятадын импортын дундаж татварын хэмжээ 9.8 хувьтай байдаг бөгөөд хөнгөлөлт үзүүлснээр дотоод хэрэглээг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтойг ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: CCTV

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс