Авлигатай үргэлжлүүлэн тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

 Авлигатай үргэлжлүүлэн тэмцэнэ

 Авлигатай үргэлжлүүлэн тэмцэнэ

БНХАУ-ын Коммунист намын төв хорооны сахилга бат шалгах хэлтэс цаашид ч төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудын дунд авлига, хээл хахууль газар авахаас сэргийлэн, ийм үзэгдэлтэй үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Тус улсын Сангийн сайдын орлогч Жан Шаочуньтай холбоотой хэргийг шалгаж дууссан бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ажлаас нь чөлөөлж, намын гишүүнчлэлийг нь зогсоосон байна. Тэрбээр Коммунист намын төв хорооноос авлигын эсрэг баталсан найман дүрмийг зөрчиж, төрийн албыг хохироосон гэж хууль сахиулагчид үзсэн юм. Албаны төсвөөр дайллага цайллага хийж, гуравдах этгээдэд албан тушаал дэвших боломж олгон, үүнийхээ төлөө их хэмжээний шан харамж авсан хэргээр түүнийг шалгажээ.

Хятадын эрх баригчид, хууль сахиулагчид төрийн албыг хувийн зорилгоор урвуулан ашиглах, авлига авах, хээл хахуулийн хэрэгт орооцолдох зэрэг ноцтой дутагдлуудыг арилгахын тулд цаашид ч хяналтаа сайжруулан ажиллахаар төлөвлөж буй.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж