Күнзийн хамгийн том хөшөөг сүндэрлүүлэв | News.MN

Күнзийн хамгийн том хөшөөг сүндэрлүүлэв

Күнзийн хамгийн том хөшөөг сүндэрлүүлэв

Күнзийн хамгийн том хөшөөг сүндэрлүүлэв

Хятадын суу ухаант мэргэдийн нэг Күнзийн хамгийн том хөшөөний нээлтийг Шаньдун мужид Намрын дунд сарын баярын үеэр буюу есдүгээр сарын 24-нд хийжээ.

Энэхүү хөшөө нь 72 метр өндөртэй бөгөөд Хятадын гүн ухаантан Күнзийн төрсөн нутаг болох Нишанийн ариун дагшин газрын ойролцоох Чү Фу гэх газар босгожээ. Күнзийн ухаан төгс мэргэн 72 шавийг бэлгэдэн хөшөөг 72 метр өндөртэй барьжээ. Барилгын ажлыг 2013 оноос эхлэн ийнхүү энэ жил бүрэн дуусгаж байгаа юм. “Энэхүү хөшөө нь дэлхий дахины анхаарлыг татаж, Хятадын үндэсний соёлыг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулах болно” гэж тус улсын Күнзийн судалгааны хүрээлэнгийн дарга Ян Чаомин мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CCTV

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-25 84.78.17.216

Medehgui l yin bna

Avatar

Малчин 2018-09-25 202.21.127.160

Аливаа үндэстэн бүр өөрийн суут хүнтэй, түүнийхээ сургааль, номлолоор дамжуулж дэлхийг эзлэх зөөлөн хүчний бодлоготой. Бидэнд бусдыг аялдан дагах бус, Монголд өөрийн бодлого хэрэгтэй, Эбэ бол жинхэнэ Хятадын талын гар хөл байсан, ямар сайндаа л дээд хэмжээний уулзалтын баримт бичигт МУИС-ийн дэргэдэх Кунзийн институтийн үйл ажиллагааг бэхжүүлэх гэж тусгах бэ дээ,

Avatar

Зочин 2018-09-25 202.21.106.158

КУНЗИйН НЭРИЙГ худлаа худалдаж идэж л байна ОДОО БОЛ БҮР ХӨШӨӨ ГЭХ ШИГ

Avatar

Сарказм 2018-09-25 64.119.22.144

Суу мэргэн Күнзийн хөшөөг МУИС-н урдах коммунист Цэдэнбалын хөшөөгөөр солих нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж