Хятадын суу ухаант мэргэдийн нэг Күнзийн хамгийн том хөшөөний нээлтийг Шаньдун мужид Намрын дунд сарын баярын үеэр буюу есдүгээр сарын 24-нд хийжээ.
Энэхүү хөшөө нь 72 метр өндөртэй бөгөөд Хятадын гүн ухаантан Күнзийн төрсөн нутаг болох Нишанийн ариун дагшин газрын ойролцоох Чү Фу гэх газар босгожээ. Күнзийн ухаан төгс мэргэн 72 шавийг бэлгэдэн хөшөөг 72 метр өндөртэй барьжээ. Барилгын ажлыг 2013 оноос эхлэн ийнхүү энэ жил бүрэн дуусгаж байгаа юм. “Энэхүү хөшөө нь дэлхий дахины анхаарлыг татаж, Хятадын үндэсний соёлыг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулах болно” гэж тус улсын Күнзийн судалгааны хүрээлэнгийн дарга Ян Чаомин мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ