Италид Монгол бүсгүй хүчиндүүлсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Италид Монгол бүсгүй хүчиндүүлсэн хэрэг гарчээ

Италид Монгол бүсгүй хүчиндүүлсэн хэрэг гарчээ

Итали улсын Тускан мужид байрлах Флоренс хотод Ням гаригийн шөнө /2018.09.23/ 21 настай Монгол бүсгүй хүчирхийлэлд өртсөн тухай цагдаагийн ажилтнууд нь мэдээлж байна.

Хэрэг Тускан хотын Виа Варлүнго гудамжид гарсан аж. Итали улсад суралцахаар очсон Монгол бүсгүйг 25 настай орон гэргүй Румын улсын иргэн Арнаут Мустафа гэх этгээд хүчирхийлсэн хэмээн сэжиглэн баривчилсан байна.

Цагдаагийн ажилтнууд хэргийн газраас гэмт этгээдийг түрийвчийг олсон бөгөөд Мустафаг хэрэг гарсан газрын ойролцоох эзэнгүй барилгаас олж илрүүлэн, баривчилжээ.

Дээрх хэргийн талаар Италийн Дотоод хэргийн сайд Маттео Салвини мэдэгдэхдээ "Хүн хүчиндсэн адгууснуудыг Европын бусад улс орнуудад мөрдөгддөг хуулийн дагуу шийтгэж, химийн бодисын нөлөөгөөр засах ёстой" гэжээ

 

ЭХ СУРВАЛЖ: ANSA
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж