Хорватын Л.Модрич дэлхийн шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Хорватын Л.Модрич дэлхийн шилдгээр шалгарлаа

Хорватын Л.Модрич дэлхийн шилдгээр шалгарлаа

ФИФА буюу дэлхийн хөлбөмбөгийн холбооны 2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Хорватын шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын хагас хамгаалагч Л.Модрич шалгарлаа. Өдгөө 33 настай Л.Модрич энэ жилийн дэлхийн шилдгийн төлөө Реал Мадрид/Ювентус клубын К.Роналдо болон Ливерпүүл клубын М.Салах нартай өрсөлдөж нийт саналын 29.05%-н саналаар тэргүүлсэн бол К.Роналдо 19.08%, М.Салах 11.23%-н санал авчээ. Ийнхүү Л.Модрич 2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсноор 2008 оноос хойш К.Роналдо, Л.Месси нараас өөр анхны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байна. 2008 оноос хойш К.Роналдо, Л.Месси нар 2017 оныг хүртэл дэлхийн шилдгийг ээлж дараалан хүртэж байсан бол тэднээс өмнө хамгийн сүүлд 2007 онд Бразилын шилдэг хөлбөмбөгчин Кака дэлхийн шилдгээр шалгарч байжээ.

Энэ цаг үеийн шилдэг хагас хамгаалагч Л.Модрич Реал Мадрид клубынхээ хамтаар сүүлийн 3 улирал дараалан Европын аваргуудын лигт түрүүлж, өнгөрсөн зуны хөлбөмбөгийн ДАШТ-нд Хорватын шигшээ багаа ахлан амжилттай оролцож мөнгөн медаль хүртээд зогсохгүй дэлхийн аваргын алтан бөмбөг шагналыг хүртсэн. Түүний хувьд энэ жил амжилт арвинтай байгаа бөгөөд дэлхийн шилдэг болохоос өмнө Европын шилдгээр мөн шалгараад байсан юм. Тэрээр дэлхийн шилдгээр шалгарсныхаа дараа “энэ шагнал бол зөвхөн минийх биш, энэ бол миний багийнхны (Хорватын шигшээ баг, Реал Мадрид клуб) шагнал юм. Хэрвээ миний гэр бүл, миний дасгалжуулагчид байгаагүй бол би энэ шагналыг хүртэхгүй байсан” хэмээн ярьжээ.

ФИФА-н 2018 оны шилдгүүд:

  • Шилдэг хөлбөмбөгчин: Л.Модрич анх удаагаа
  • Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин: Марта 6 дахь удаагаа
  • Шилдэг гоолын эзэн: М.Салах анх удаагаа
  • Шилдэг дасгалжуулагч: Францын шигшээ багийн дасгалжуулагч Д.Дешам
  • Бэлэгдлийн шигшээ баг: хаалгач Давид де Хеа, хамгаалагч Дани Алвес, Р.Варан, С.Рамос, Марсело, хагас хамгаалагч Л.Модрич, Н.Канте,
    Э.Азар, довтлогч Л.Месси, К.Мбаппе, К.Роналдо

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж