АНУ, БНСУ-ын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны гэрээ шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны гэрээ шинэчлэгдлээ

АНУ, БНСУ-ын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны гэрээ шинэчлэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талын чөлөөт худалдааны гэрээг шинэчилж, гарын үсэг зурлаа.

"Энэ бол маш том гэрээ" хэмээн Трамп онцолсон юм. АНУ-ын тал Өмнөд Солонгосын худалдааны гэрээнд хүлээж буй алдагдлыг багасгах, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нь энэхүү гэрээний шинэчлэл гэв. Мөн АНУ-ын автомашин, эм бэлдмэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд Өмнөд Солонгосын зах зээлд өргөнөөр нэвтрэх боломжтой болох ажээ.

Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэхүү гэрээний шинэчлэлээр компаниуд өөрсдийн бизнесээ тогтвортой нөхцөл дор явуулж болох талаар тусгасан байна. Түүнчлэн Мүн Жэ Ин хоёр талын зарим салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдэнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.

“Өнөөдөр АНУ-д сайхан өдөр тохиож байна мөн Өмнөд Солонгост ч гэсэн” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын үеэр хэлжээ.

2012 онд АНУ, Өмнөд Солонгосын хооронд чөлөөт худалдааны гэрээ/KORUS FTA/ байгуулагдаж байсан. 2016 онд АНУ, Өмнөд Солонгосын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнүүд 112.2 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Үүнээс 42.3 тэрбум ам.доллартай тэнцэх экспортын бараа, харин 69.9 тэрбум ам.доллартай тэнцэх импортын бараа бүтээгдэхүүнүүд байсан. Гэвч АНУ 27 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж. 2016 онд Өмнөд Солонгос нь АНУ-ын зургаа дахь том худалдааны түншээр шалгарчээ.

Чөлөөт худалдааны шинэчилсэн гэрээнд АНУ-ын автомашинууд Өмнөд Солонгост хөнгөлөлттэй үнээр нэвтрэхээр болжээ. Харин АНУ-д Өмнөд Солонгосын орж ирж буй автомашинуудад татвар ногдуулахаар болжээ. Мөн Өмнөд Солонгосын төмөр, төмөрлөгийн бараа бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн татварын нэмэгдлээс чөлөөлөв. Оронд нь Өмнөд Солонгос АНУ-д нийлүүлэх төмөр, төмөрлөгийн эдийг 70 хувьд тэнцэхээр хязгаарлахаар болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж