Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзоригийг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзоригийг саатууллаа

Эрдэнэтийн экс захирал Ч.Ганзоригийг саатууллаа

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Эрдэнэтийн 49 хувийн талаас шүүхийн процесс дууслаа эрдэнэт үйлдвэрийн 49 хувь маргаангүй манайх гэх утгатай мэдээллийг хэвлэлээр цацаж байв.

Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхээр ороод удаагүй байтал тус үйлдвэрийн 51 хувийн талд өрнөж байсан хуулийн процесс эрчимжиж өчигдөр орой "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хуулийн байгууллага саатуулжээ.

Сануулахад, "Жаст" группын захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Африкийн стандарт банкнаас зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас "Эрдэнэт" үйлдвэр төлбөрт унаад буй. Үүнтэй холбоотойгоор Арбитрын шүүхийн шийдвэр гараад буй. Мөн "Жаст" группын захирал Ш.Батхүүг саатуулан шалгаж буй.

Ш.ЧИМЭГ

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж