40 сая доллараар баруун аймгуудад эрчим хүчний систем байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

40 сая доллараар баруун аймгуудад эрчим хүчний систем байгуулна

40 сая доллараар баруун аймгуудад эрчим хүчний систем байгуулна

Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр манай улсад 40 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Энэ мөнгөөр баруун аймгуудад 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулна гэж Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Энэ төсөл хэрэгжсэнээр 40.5 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний бие даасан систем байгуулж, эрчим хүчээр дутагдаж байгаа суурин газруудад орон сууцны дулааны систем байгуулах 500 киловаттын хүчин чадалтай шахуурга тавих гэнэ.

“Баруун аймгуудын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний цэвэр, найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгох, хүлэмжийн хийг бууруулах нь чухал” гэж тус банкны Зүүн Азийн эрчим хүчний салбарын ерөнхий мэргэжилтэн Шигэрү Ямамура мэдэгдсэн байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр баруун бүсэд амьдарч байгаа 285313 иргэн эрчим хүчний цэвэр, найдвартай эх үүсвэрээр хангагдана. Мөн агаарын бохирдол буурах тул амьдрах орчин нөхцөл нь сайжирна гэж тооцож байгаа юм байна. Манай улс Парисын гэрээнд нэгдэж, 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Энэ амлалтаа биелүүлэхэд дээрх зээлээр хэрэгжүүлэх төсөл чухал нөлөө үзүүлнэ гэж Ш.Ямамаура онцлон тэмдэглэжээ.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж