МАХН хоёр даргатай болоод багагүй цаг хугацааг өнгөрөөсөн. УИХ-д суугаа ганц гишүүн О.Баасанхүү нь Төрийн ордонд намынхаа Бага хурлын зохион байгуулж, өөрийгөө даргаар нь томилсон. Энэхүү шийдвэр, мөн намын дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Яг үүнтэй зэрэгцэн МАХН буюу Н.Энхбаярын талаас О.Баасанхүүгийн үйлдлийг хууль бус хэмээн мөн л намын хурлаа хийж, шинэ дүрэм, намын даргаа батлуулахаар Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч энэ асуудлыг намын дотоод асуудал гэж үзэж, дотооддоо учраа олохыг санал болгож, хоёр ч удаа хурлыг хойшлуулсан байдаг.
Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулсан гэж үзэж, МАХН-ын даргаар Н.Энхбаярыг, намын дүрмийнх нь хамт баталжээ. УИХ-д суудалтай ганц гишүүн О.Баасанхүүгийн намын дарга болох мөрөөдөл үүгээр замхарч буй бололтой.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ