Хотын дарга хоншоортой байна

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Хотын дарга хоншоортой байна

Хотын дарга хоншоортой байна

Хөрөнгө, мөнгөөр цохидог уу, эсвэл танил талаа ашигладаг уу, түүх соёлын дурсгалт газар луу дайрч, газарт нь эзэн суусан эзэмшигчид цөөнгүй.

Харин хотын дарга С.Батболд хоншоортой  шийдвэрүүдийг зоримог гаргаж, газрыг нь буцаан авах ажлыг хийж буй. Тэр бүү хэл тухайн газарт барьсан барилгыг нь албадан нураах шийдвэрийг ч гаргах нь бий. Тухайлбал, өнөөдөр Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан нураах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг хууль зөрчигчдөд сануулсан том сургамж болоод байна.

 

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж