20 хүн тутмын нэг нь архинаас болж нас барж байна | News.MN

20 хүн тутмын нэг нь архинаас болж нас барж байна

20 хүн тутмын нэг нь архинаас болж нас барж байна

20 хүн тутмын нэг нь архинаас болж нас барж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар жилд гурван сая гаруй хүн буюу нийт нас барагсдын 20 хүн тутмын нэг нь архи ууснаас болж нас барж байна гэсэн тоо гарчээ. Тэдний 75 хувь нь эрэгтэйчүүд аж. Үхлийн тэргүүлэх шалтгаан нь осол гэмтэл, 21 хувь нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны доголдол, 19 хувь нь зүрх судасны өвчлөл эзэлдэг байна. Харин үлдсэн шалтгааныг халдварт өвчин, сэтгэцийн эмгэг, хорт хавдар зэрэг өвчнүүд эзэлжээ.

ДЭМБ-ын ажилтан Владимр Позняк “Дэлхий нийтээр архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байна. Улс орон бүр нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй архины хэрэглээнд хяналт тавих цаг нь болсон” хэмээжээ.

Дэлхий дээр нийт 237 сая эрэгтэй, 46 сая эмэгтэй хүн архинаас шалтгаалсан өвчнөөр өвдөж байгаагийн дийлэнх хувийг Европын бүсийн хүмүүс эзэлж АНУ удаалж байна. 2,3 тэрбум хүн ямар нэгэн байдлаар согтууруулах ундааг хэрэглэдэг, тэдний олонх нь 15 наснаас өмнө хэрэглэж эхэлсэн байдаг гэсэн харамсалтай тоо гарчээ. Зүүн Өмнөд Ази, Америк, Номхон Далайн баруун бүсийн орнуудын нэг хүнд ногдох архины хэрэглээ ирэх 10 жилд нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-09-24 103.212.117.71

Orosiin hun amiin 30 huvi ni arhi har tamhind dontson bas hun amiin 3 huvi ni doh-toi, hun am ni jild 1,3 sayar horogdoj bna gesen orosiin ooriinh ni sudlaachdiin sudalgaa garsan bna le, ene heveeree baival 100 jiliin daraa oros oron gej baihgui bolno gesen shuu.

Avatar

Зочин 2018-09-24 202.72.245.198

ЭНЭ БОЛ ЦЭВЭР ТЭР ХҮНИЙ СОНГОЛТ ДОО БАРАГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж